Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болохоор зүтгээд эхэллээ
2017-03-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль яг гурван сарын дараа болно. Энэ сонгуульд МАН-ын дарга М.Энхболд намаасаа нэр дэвшихээр болсон нь бараг тодорхой боллоо. Учир нь М.Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоор МАН-ын дарга хэн болох вэ гэдэг өрсөлдөөн энэ намд далдуур өрнөж буй ажээ.

 

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болох амбийцаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн ил “хэлээд” эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр намынхаа дотоодод, ингэхдээ тодорхой төвшинд энэ тохироог хийсэн гэж байна.

 

Тиймээс саяхан төрийн албан хаагчдыг цуглуулаад хэлсэн үг нь намын даргын буурь заасан үг байх хэмжүүр тавиад гайгүй сайн бэлтгэсэн гэнэ. Тэрээр төрийн албан хаагчдад хандан “...Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална”, “... Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй”, “...Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц”, “...Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч”, “...Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй”, “...Төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя”, “...Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй” гэж хэлсэн юм.

 

Ерөнхий сайдыг үгээ хэлсний дараагаас МАН-ын томоохон албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүд ч дээрх байдлаар хэсэг хэсгээр нь өөрсдийн цахим хуудсаар тарааж эхэлсэн. Дээхнэ дээ, 1990-ээд оныг хүртэл Юмжаагийн Цэдэнбал агсны “...”Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч арвич хямгач байж социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой...”, “... Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч хоёрдугаарт социалист өмчийн эс ширхэг болсон ариун цагаан хөдөлмөр мөн” гэсэн лоозон үгийг хүн бүр цээжилдэг байв шүү дээ.

Өнөөдрийн Ерөнхий сайдын үг төрийн албан хаагчдад түүн шиг тусах ёстой гэж тооцоолсон бололтой. Ер нь бол дарга хүний үг том байх ёстой. Ийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын даргад өрсөлдөх марафонд оролцохоо үгээр бус үйлдлээрээ харууллаа. Магадгүй, намын дарга нь Ерөнхийлөгч болоод яваад өгөхөөр эзгүй үлдэх тэр суудалд хамгийн ойр нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байж мэднэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улс даяар Ерөнхийлөгчийн, МАН-д бол даргын сонгууль ирэх гурван сард болох юм байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Demjij bna
2017-03-24
Зочин:
Boldoo minii duu bitgii hun nolgonig aluurchin geed bai
2017-03-24
Болд:
Наад алуурчин луйварчин Чойжилсүрэнгээ зайлуулчихаад дараа нь ярь даа. Цэвэрлэгээгээ дэргэдээсээ эхэлдээ
2017-03-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-23
Зочин:
Selem erguuldeg, ulaan xuvisgalch xurandaa-g bodvol noyon nuruutai xun
2017-03-23
Зочин:
хөөрхөн л онигоо бна
2017-03-23
Zochin:
Erunhiilugch bolno gej buu zuudel
2017-03-23
Б.Ганбаатар:
Ерөнхий сайд хүн ийм л байх ёстой. Өгсөн үүргийнхээ биелэлтийг сайн тооц дараа нь хариуцлага тооц
2017-03-23
өвгөн:
болох байх, хүзүүгүй шиг болж болохгүй шүү,
2017-03-23
Зочин:
Энхболд угаасаа төлөвлөчихсөн байсан
2017-03-23
Баярмаа:
Газрын авилгалын загалмайлсан эцэг М.Энхболдыг хэн ч сонгохгүй ээээ
2017-03-23
Ard:
70oniihon uls ornoo oodon bolgoh uchirtai
2017-03-23
Nam bus irgen:
Oo bur amar 6-r sard boloh songuulid erunhiilugch boloh huniig buur todruulchihsan. Orni humuus ni hoorondoo alaltsaad. Kue amar yumdaa. Prodajni setguulch nar bolioroi. Hudaldagdsan setguulch doldoi.
2017-03-23
Зочин:
Зөв хүн гарч ирлээ. Монголчууд бид амны хишигтэй. Одоо намаа аваад бүх хариуцлагаа үүрээд зоригтой шинэчлэлт хий. Чи чадна
2017-03-23
Зочин:
хөөрхөн л онигоо бна
Эрхэм:
Болж байна итгэл хүлээлгээд хийлгэх хэрэгтэй анх ерөнхий сайд болоход нь муулаад байсан одоо эдийн засгийг сэргээгээд ирэхээр нь магтах хүн олдохгүй юм Бидний монголчууд хүн чанараа гээж байна даа би хамт байж үерхэж үзсэн хүнд бэрх цагт хүн чанараа гээгүй хүн бол одоогийн ерөнхий сайд муулахын оронд дэмжээд өгье залуусаа уриалж байна
2017-03-23
Зочин:
Хариуцсан ажлаа төгс хийх хэрэгтэй.
2017-03-23
irgen:
Erdenebat bolj chadnaa, odoo ednii ueiinhen orj ireh ni zov.
2017-03-23
Зочин:
Зөв төрд орсон хүн идэж ууж болно гэдэг сэтгэлгээг халах хэрэгтэй хүн болж чадаагүй нусгайнууд улс орныг минь зарж идэж төсөв хөрөнгөнд гар дүрж байгаа нь яавч болохгүй.Дунд доод тушаалын карманы албан хаагчид шинээр орж ирээд л авилга авах гээд суучихдагаа больёо
2017-03-23
Зочин:
хэн энэ сонгуульд энхболдыг ялна гээд байгаа юмбэ, ямар утга учиргүй юм сараачдаг сэтгүүлч нэртэй шоучид вэ.энэ сонгуульд зөв бодолтой зөв хүн Ялна.
2017-03-23
Зочин:
Ямар эргүй сэтгүүлч юм бэ? Ирэх 3 сард МАН-ын даргын сонгууль болно ч гэх шиг. Гурван сар дууслаа мал минь
2017-03-23
Зочин:
Эрдэнэбат намаа авсан нь дээрээ! 70 оныхонд ачаа үүрүүлье
2017-03-23
irgen:
Sain bn demjij bn
2017-03-23
Зочин:
Маш сайн байна.
2017-03-23
ард:
сайн байна
2017-03-23
Зочин:
БОЛОХГҮЙ НЬ ЮУ БАЙНА.
2017-03-23
зочин:
Хүний хэлсэн үг бүрийг тал талаас нь гоочлох энэ үйл явц хэнд хэрэгтэй байдаг юм болдоо
2017-03-23
111111:
Хөгшөөн бүгд наадхыг чинь мэдэж байгаа одоо бичхээ боль хэлж биш хийж үлгэрлэ... Тэртэй тэргүй прокурор цаг нь ирэхээр Миеэ-г шалгана
2017-03-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-23
111111:
Хөгшөөн бүгд наадхыг чинь мэдэж байгаа одоо бичхээ боль хэлж биш хийж үлгэрлэ... Тэртэй тэргүй прокурор цаг нь ирэхээр Миеэ-г шалгана