Пак Ын Хэ өөрийгөө гэм буруугүй гэв
2017-03-23

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ өчигдөр прокуроруудад 14 цаг байцаагдсан билээ. Тэрбээр өөрийнх нь нэр холбогдоод буй авлигын дуулиантай холбоогүй, нэр төрөө сэргээхийн тулд байцаалт өгсөн болохыг түүний өмгөөлөгч мэдэгдсэн юм.

 

Ерөнхийлөгчийн байцаалт өгөхөөс өмнө албан ёсны мэдэгдэл хийж магадгүй хэмээн таамаглаж байсан ч тэрбээр “Намайг уучлаарай” гэдгээс өөр зүйлийг хэлээгүй байна.  Тэгвэл Пак Ын Хэ тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийх гэнэ. Гэхдээ Ерөнхийлөгч хэзээ мэдэгдэл хийх нь тодорхойгүй байна.

 

Тэрбээр 14 цаг мэдүүлэг өгөх үедээ "өөрийгөө ямар ч гэм буруугүй" гэсэн талаар эх сурвалжууд өгүүлэв.

 

Прокурорууд хатагтай Пак Ын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг 13 хэрэгт буруутгаж буй билээ.  "Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа зүйл ангиудаар ял төлөвлөх юм бол 45 жилийн хорих ял болно" хэмээн хуульчид тооцсон байна.

 

Эдгээр нь Ерөнхийлөгчийн найз гэгдэх Чой Сун Шилийг шалгаж байхад илэрсэн хэргүүд гэнэ. Чой Сун Шил найзынхаа нэр хүндийг ашиглан "Самсунг" компаниас 39 сая ам.доллар авсан нь тогтоогджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин