30 сая төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ
2017-3-24

Нийслэлийн прокурорын газраас төрийн албан тушаалтан болон гадаад улсын иргэд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.

 

Тухайлбал:

 

1.Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан "Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа чөлөөлөөгүй байхад чөлөөлсөн мэтээр акт үйлдэж, нөхөн олговрын мөнгөнөөс 30 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

2. БНСУ-ын иргэн Х гэгч нь 2012 онд Эйр маркет ХХК-иас онц их хэмжээний үнийн дүн бүхий онгоцны тийзийг залилан мэхэлсэн хэрэгт Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

3. БНХАУ-ын иргэн С гэгч нь 2011-2015 онуудад МУ-ын нэр бүхий иргэдээс "Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” хэмээн итгэл эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийг залилан мэхэлж онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
65 20 ждү гэмт хэрэгтнүүд бас явахуу
2018-11-24
sbd:
suxbaatar duurgiin gazariin abanii gazar zoxion baiguulagch Altantuya gegchiig shalgaach selbiin gazariig xun garax gartsgui boltol n bantangiin xutagsandaa 30 bitgii xel ternees deeshee xaxuul awsandaa
2017-03-24
нээрээ сэлбэ голын тэр хавийг арай дэндүү зарсаан.