ОХУ-ын Думын депутатыг буудан хөнөөжээ
2017-03-24

 

ОХУ-ын Думын депутат асан Денис Вороненковыг Украины нийслэл Киев хотноо буудсан талаар "TASS" агентлаг мэдээллээ.

 

Уг хэргийн улмаас Денис Вороненков амиа алдсан байна.

 

Түүний бие хамгаалагч гэмт этгээдийг буудаж, шархдуулжээ. Харин гэмт этгээд эмнэлэгт хүргэгдсэн боловч, амиа алдсан талаар Киев хотын Цагдаагийн газраас мэдээлжээ. “Гэмт этгээдийг хэн болохыг тогтоохоор шалгаж байна. Энэ бол захиалгат аллага” хэмээн Цагдаагийн газраас уламжлав.

 

 

Денис Вороненковыг Киев хотноо оршуулахаар болсон талаар ОХУ-ын Думын депутат асан Илья Пономарев твиттер хуудастаа жиргэжээ. Тэрбээр “Денис надтай уулзахаар явж байхдаа халдлагад өртсөн. Буруутанг заавал барих болно” гэсэн байна.

 

Денис Вороненков өнгөрсөн оны есдүгээр сард гэр бүлийнхээ хамтаар Киев хотноо ирж, тус улсын иргэншил авсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
jinhen gemt heregten baisan, ehnerteigee eh ornoo hudaldsan urvagchid , burhan hezeed shiitgedeg gej baigaa
2017-03-25
Зочин:
Ger bvleesee urvasan ahiigaa horoodog bossiin kino uzeed demjdeg hvmvvs eh ornoosoo urvasan etgeediig buudahiig sonsood yu heleh bol?
2017-03-25
zochin:
ta nart estoi hamaagui
2017-03-24
Зочин:
Урвагчидад ийм л шийтгэл оногддог.
2017-03-24
ХАХА:
ХУЛМАСНУУДЫГ НОХОЙ ШИГ Л БУУДАХ ХЭРЭГТЭЙ
2017-03-24