Исламын улс Лондон хотноо халджээ
2017-03-24

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өөрсдийн “Амик” сувгаараа дамжуулан Лондон хотноо террорист халдлага үйлдсэн хэмээн мэдээлсэн талаар “www.independent.co.uk” сайт уламжлав.

 

“Исламын улсын цэрэг энэхүү халдлагыг үйлдсэн” хэмээн мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг Британийн Тагнуулынхан батлаагүй байна.

 

Лондон хотноо халдлага үйлдэж, таван хүний аминд хүрсэн этгээдийг 52 настай Халид Масоод  гэгч болохыг тогтоосон билээ.

 

“Тэрээр өмнө нь Британийн Тагнуулын байгууллагад бүртгэлтэй нэгэн байсан” хэмээн Ерөнхий сайд Тереза Мэй хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин