Зам тээврийн осолд хоёр хүүхэд өртжээ
2017-03-24

 

Замын цагдаагийн албанд өнгөрсөн өдөр 254 дуудлага ирснээс зам тээврийн ослын 178 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас найман хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

 

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн долоо, мөргөлдсөн 18 осол бүртгэгдэж, зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ.

 

 Тухайлбал, БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, Бичил хороололын автобусны буудлын хойд замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Я мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин