Үсээ засуулахад тохиромжгүй
2017-03-26

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 28. Адъяа гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй, хар хулгана өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Эрдэмтэд, сэхээтнүүд, улс төрчид, мэдлэг боловсро:
Хэдий болтол ингэж 13 р зууныхаа сэтгэлгээгээр амьдарч зурхай харж үсээ засуулж, ажлаа төлөвлөж, нүүж, өвчигнөх юм бэ?! Ингэснээр сайн болдог бол хамгийн хөгжилтэй орон баймаар юм, гэтэл бусад орны хүмүүс өдөр судар харахгүй амьдраад биднээс илүү орлоготой, илүү эрүүл саруул, улс орон нь илүү хөгжөөд байна ш дээ. 1990 оны өмнө ийм завхарсан өдөр судар харж ажлаа хойшлуулж тэнэгтээд байдаггүй байсан учир хүмүүс ажил төрлөө илүү амжуулж илүү амьдарч байсан юм биш үү!!! Ядаж л айдас хүйдсээсээ ангижирч болох уу ? болох уу гэж ламын царай харж суудаггүй байсан шүү!!! Ийм мухар сүсгээс ард иргэдээ салгахын оронд төр засаг нь улам дэмжээд байхаар хэдэн мянган залуус ажил хөдөлмөр хийхгүй сүм хийдэд амиа хоохойлж шимэгчлэн амьдарч, татвар огт төлөхгүй байна. Улс л бол, төртэй л бол 21 р зуун шиг зохицуулалт хийж хүмүүсээ илүү боловсролтой, илүү мэдлэгтэй болгохын төлөө ажиллах хэрэгтэй байна. Ийм элдэв шалдав зурхайг тэргүүн нүүрэн дээрээ таьдагийг ядаж болиулаач, аягүй бол төр түшигчид нь э
2017-03-26