Лондонд нэг этгээд иргэдийг дайраад зугтаажээ
2017-03-27

 

Их Британийн нийслэл Лондон хотын хойд хэсэгт автомашинтай этгээд дөрвөн иргэнийг дайрсан хэрэг гарсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ. Уг үйл явдлын дараа жолооч болон түүнтэй хамт явж байсан хоёр этгээд хэргийн газраас зугтаасан байна.

 

Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбогдуулан нэг этгээдийг баривчлан, бусад этгээдийг эрэн сурвалжиж буй юм.  Лондонгийн цагдаагийн газар автомашинаараа иргэдийг дайрсан хэрэг “террорист халдлага байж магадгүй” хэмээн мэдээлжээ.

 

Уг хэргээс долоо хоногийн Лондон хотноо террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алдсан билээ. Халдлагыг Халид Масуд гэгч үйлдсэн болохыг тогтоосон юм.

 

Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс бүлэглэл” хүлээсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
бусдын:
Гэр орон үр хүүхэд нутаг усыг нь дураараа бөмбөгдөөд ухаж аваад байхаар ийм юм болж байгаа юмдаа
2017-03-27
ХЭХЭ:
ТЕРРОРИСТУУДЫГ АНГУУЧЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГААМ ДАА
2017-03-27