Зам тээврийн осолд хоёр хүүхэд өртжээ
2017-03-27

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

 

2017 оны 03 дугаар сарын 25,26-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 8, онхолдсон 2, үл хөдлөх зүйл мөргөсөн 3  осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн.

 

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны урд замд С жолоочтой амины T.Prius маркийн автомашин онхолдож зорчигч Д, Б нарын 5 хүн гэмтсэн.
  2. ХУД-ийн нутаг “АПУ” ХХК-ийн баруун зогсоолд амины T.Prius-30 маркийн автомашины жолооч нь T.Kluger, Chevrolet Equinox, L.Cruiser-200 маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийн ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. 

 

Орон нутагт:

 

  1. 2017.03.25-ны өдөр 16 цагийн орчим Хэнтимй аймгийн Жаргалтхаан сумын нутаг аймгийн төвөөс 9 км зайд асфальтан замд T.Prius-11 маркийн автомашин онхолдож жолооч 25 настай З-н амь нас хохирсон.

      2.Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Ачааны автомашин, ачаа тээвэрлэлт” арга хэмжээг зохион явуулж, хяналт шалгалт хийн ажиллаж байна.

 

Тус арга хэмжээ нь бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл “Ачаа тээвэрлэх”, мөн дүрмийн 20 дугаар зүйл “Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавина.  

 

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд  оролцох ачааны авто машинд дараах зөвшөөрлүүдийг олгодог. Үүнд:


-        “В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага
-       “С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш
-       “СЕ” – чиргүүлтэй автомашинд зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл нь 6 сарын хугацаатай байна.

 

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12