Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
2017-03-27

Гэрэл зургийг mpa.mn

 

Төв, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, 10 хүүхэд хөнгөн, 6 хүүхэд хүнд гэмтсэн байна. Тэдний нэг нь гэмтлээ даахгүй нас барсан тохиолдол гарсан.

 

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээр болжээ. Тэдний төлөөлөл болох  Хүүхдийн эрхийн үндэсний төв, Иргэний нийгмийн үндэсний сүлжээ, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний зэрэг байгууллагаас мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд Засгийн газрыг дахин шүүхэд өгөхөөр болсноо хэвлэлийн хурлын үеэр дуулгав.

 

Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс “Дүнжингарав” хурдан морины уралдааныг хойшлуулах хүсэлтийг хүүхдийн эрхийн байгууллагууд гаргаж, шүүхээс түтгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан юм. Гэвч  Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоож, “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулсан. Тиймээс хүүхдийн эрхийн байгууллагууд нэхэмжлэлийн шаардлагаа өргөжүүлж, дахин шүүхэд хандахаар болжээ. Ингэхдээ:

 

  1. Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ
  2. 2016 онд Хөдөлмөрийн сайдын баталсан  насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтад хурдан морины тухай оруулахдаа жил бүрийн 11 сарын 1-нээс таван сарын 1-ний хооронд өвлийн болон хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахгүй гэж заасан. Гэтэл Дүнжингарав уралдаан болохын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гарын үсэгтэй тушаалд жагсаалтыг шинэчлэн найруулсугай гээд 11 сарын 1-нээс таван сарын 1 гэсэн хугацааг авчихсан. Ингэж нэг сайд жагсаалтыг өөрчилж, гарын үсгээрээ он сарыг нь аваад хаячихаж болдог уу. Ямар ажлын хэсэг гарч, ямар үндэслэлээл энэ жагсаалтыг шинэчлэн найруулсан вэ гэсэн хоёр асуудлыг нэхэмжлэлийн шаардлагадаа нэмж оруулжээ.

 

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээний зохицуулагч  Ц.Баттуяа “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх практикийг Засгийн газар, эрх баригчид өөрсдөө олон нийтэд ил тодоор үлгэрлэн харуулж байгаа нь  хүүхдийн эрхийг зөрчих ноцтой асуудал үүсэхэд хүргэнэ” гэсэн тайлбарыг өгөв.

 

Хүүхдээр хурдан морь унуулах нь  эрүүл мэнд, амь насанд нь ноцтой эрсдэл үүсээд зогсохгүй сурч боловсрох эрхийг нь зөрчиж буйг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг хэлж байна. Тэрбээр “Өвөл, хаврын морин уралдаан нь хичээлтэй давхацдаг. Тиймээс хүүхэд хичээлээ олон цагаар тасалдаг, тэрнээсээ болоод хичээлээсээ хөндийрдөг, хоцордог, сургууль завсарддаг. Заавал эзэмших боловсролоо эзэмшээгүй хүүхэд дахин суралцахгүй, боловсрол эзэмшихгүй байх нь элбэг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил” гэж үзэж буйгаа илэрхийлэв.

                                 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ми овогт хятадын томилсон олигархиудын тар нь танигдаж байна.
2017-03-28
З?ОЧИН:
ХАМГИЙН ЦААНА НЬ СУУЖ БАЙГАА ЯЛ МАЛГАЙТАЙ ХУЛГАЙЧ ЮУ ХИЙДЭГ ГАР ВЭ?ШОРОН ЦАРАЙТАЙ ЭВГҮЙ ГАР БАЙНА.ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦ.СҮҮЛЧИЙН ГАНЦ АМЬСГАЛАА ШИРЭЭН ДЭЭРЭЭ ШИНГЭТЭЛ ТЭМЦ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРТАЙ ХАМТ АЛАЛЦААНД ЧИНЬ ОРНО НЭГ Ч АЛХАМ БҮҮ УХАР АРД ЧИНЬ НЯЛХ БАЛЧИР ҮРС БАЙНА АЛАЛЦААД ДУУСЬЯА
2017-03-28
123:
АДГУУС,ХҮҮХЭД 2-Р ЗУГАА ЦЭНГЭЛЭЭ ГАРГАГЧДЫГ ЦААЗАЛХАД Ч БАГАДНА.ЗАРИМ НЭГ НӨХӨД ЖИЛИЙН 4 УЛИРЛЫН ТУРШ НИЙТ 22 УДАА МОРЬ УРАЛДУУЛСАН БАЙНА. ИНГЭЖ МАЛ ХҮҮХЭД 2-Г ТАМЛАГЧ НАРЫГ ЗОГСООЁ.
2017-03-28
Зочин:
Шүүхэд өгөөд зогсохгүй ялын дүгнэлт гаргуулж шоронд нь суулга. Увиагүй этгээдүүд зайдах нь зөв.
2017-03-28
иргэн:
Юун шүүхэд хандах,олон түмний хүчтэй эсэргүүцлээр огцоруулах хэрэгтэй
2017-03-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-27
өөөөө:
их хурлын дарга энхболд,хаа-н сайд сэргэлэн нарыг шүүхэд өгөө хүний амиа нэх
2017-03-27