Пак Ын Хэг баривчилна
2017-03-27

 

Өмнөд Солонгосын прокурорын газраас өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэг баривчлах шийдвэр гаргасан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Пак Ын Хэг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууц задруулсан гэх мэт 13 хэрэгт буруутгаж буй юм. Эдгээр хэрэгтэй Пак Ын Хэ холбоотой болох нь нотлогдвол тэрбээр хамгийн багадаа 30 жилийн хорих ял авна.

 

Ерөнхий прокурорын газар “Пак Ын Хэтэй холбоотой олон нотлох баримтыг олсон” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр прокуроруудад байцаалт өгсөн билээ. Ерөнхийлөгч асан өөрийнх нь нэр холбогдоод буй дээрх хэргүүдтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлсэн юм.  Мөн найзынхаа нэр хүндийг ашиглаж, томоохон компаниудаас авлига авсан Чой Сун Шилийн талаар Пак Ын Хэ “Энэ эмэгтэй ямар ч буруугүй. Тэр зүгээр л надад хувийн зөвлөгөө өгдөг байсан” гэж мэдэгджээ.

 

Үндсэн хуулийн цэц энэ сарын 10-нд Ерөнхийлөгч Пак Ын Хэг буруутай хэмээн үзэж, суудлаас нь огцруулсан билээ.  Ирэх тавдугаар сарын 9-нд тус улсын Ерөнхийлөгч тодрох юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Pak ch uiliin laitai yumdaa aav eej ni bas hoorhii buuduulj uhsen dee hoorhii ingeed shorondoo hatjee amia horolson der dee udmaara suirleedee hoorhii doo
2017-03-27
иргэн:
Ордны хувилдаан
2017-03-27
Зочин:
Elbegee bol Mongoliig delhii niited ondort orgoson Eronhiilogch. Avilgaltai mash sain temtssen.
2017-03-27
Эбэ:
Пээ би чинь эдний дэргэд жинхэнэ хорыг найруулж энэ үхэр монголчуудыг хошгоруулаад сайхан бат араандаа хийгээд авсан. Одоо миеэ энхболдыг атгаад бхад надад хэзээ ч ял тулгах юм болохгүй. Айдаа үхрүүд гэж ийм д өрөвдөлтэй тэнэг хүмүүс байхымдаа надад хууртагдаж сонгоод л.. Чадаж бгаа юманд арга алгаа гэж.. Хи хи хи
2017-03-27
Elbegee:
Burhan mini bi yaj mongoliin irgen bolovoo. Hyataddaa bsan bol tsaaz... koread bsan bol 60jil suuh bjee
2017-03-27