Суурьшлын бүсийн төслийг хэлэлцэнэ
2017-03-28

 

Хангарди ордны 14 давхарт

 

09.00 цагт: НЗД-ын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцоно.

 

Барилгын хөгжлийн төвийн байранд

 

09.00 цагт: Хүн амын нутагшил суурьшлын бүсийн ерөнхий төслийн анхны хэлэлцүүлэг болно. Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаяр болон хотын удирдлагууд оролцоно.

 

“Khuvsgul lake” зочид буудлын хурлын танхимд

 

09.00 цагт:  “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг зохион байгуулна.

 

Тhe Corporate Hotel and Convention centre”-д

 

10.00 цагт: Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд “Монгол Улс болон Евразын эдийн засгийн холбоо хоорондын стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт “ болно.

 

11.00 цагт: "Үндэсний хөгжлийн газар", "Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл", "Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо" хамтран "Эх орны үйлдвэрээ, дэмжиж эдийн засгийн хямралаас гарцгаая" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.

Shuud.mn
Сонин хачин