“Манай хүүхдийг яагаад ялгаварлаад байгаа юм бэ”
2017-03-28

 

Цаг сайхан байхад хүүхэд болгон төрийн хайр хишгийг хүртэж, сар бүр 20 мянган төгрөг авдаг байв. Харин 2016 оны есдүгээр сарын 07-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 38 дугаар тогтоолыг батлан гаргаснаар амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхийн хүүхдэд бэлнээр, үлдсэнийг нь 2019 оноос олгохоор болсон. Үндсэндээ Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр амьжиргааны төвшин доогуурт багтаж байгаа 660 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгөөд, амьжиргааны төвшин дээгүүр буюу  баян айлын 400 орчим мянган хүүхдэд хурааж байгаад 2019 онд хүүтэй нь өгнө гэж шийдвэрлэсэн. Үүнийгээ бүр албажуулаад Сангийн сайд нь мэдээлэл хийж, бусад сайдууд нь хамжиж, “Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө. Битгий уурлаж, ундууцаарай.

 

"Хүлээцтэй бай”  гэх мэтээр тайлбарлаж, ард түмний тархийг угааж байсан цаг саяхан. Гэтэл өнөөх 2019 онд хүүтэй нь өгөх хүүхдийн мөнгөний сураг бүр алдарч байгаа гэх мэдээлэл цацагдах боллоо. Учрыг тодруулбал, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэгчид хамрагдах болсон тул халамжийг танахаар шийдсэн сурагтай.

 

Тус хөтөлбөрөөс тавьж буй шаардлагад хүүхдийн мөнгө авах ёстой нийт хүүхдийн дөнгөж 40 хувьд нь өнөөх 20 мянгыг олгоод, үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулахаар болсон гэнэ шүү. Мөн 2019 онд хуримтлал хэлбэрээр олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй байхаар болжээ.

 

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу гуравдугаар сарын 24-нд өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх” хэмээн суулгаж, баталгаажуулахаар болсон байх юм. Ирэх сард УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Хуралдаанаар төсвийн тодотголыг  хэлэлцэж, батална.

 

Энэ үед бүлтгэр хэдэн үрс минь төрийн хайр хишгийг хүртэж чадахгүй болох нь. Асуудал юунд байна гэвэл анхнаасаа ямар үндэслэл, тооцоогоор хүүхдүүдийг ялгасан нь тодорхойгүй. Тухайн үед УИХ-ын зарим нэг гишүүн “40 хувьд нь хоёр жилийн дараа олгоно гэж хүүхдүүдийг хуурч байна, айл өрхүүдийг хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж байна, өөр ямар ч зардлыг танаж болно. Харин хүүхдийн мөнгийг бүгдэд нь олго” гэж шаардаж байсан ч тусыг эс олов. Угтаа бол хүн амын өсөлтийг дэмжих хамгийн зөв хөшүүрэг хүүхдийн мөнгө байсан.

 

Нэг талдаа сар бүр олгодог хүүхдийн 20 мянгаар амьжиргаагаа залгуулдаг айл өрх байхад нөгөө талд нь ирээдүйд хүүхдийнхээ сургалтын төлбөр, бусад хэрэгцээтэй зүйлд нь зарцуулахаар хуримтлал үүсгэж байсан айл өрх ч байсан. Гэтэл хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоод үлдсэн хүүхдүүдийг өөрсдөө учраа ол гээд орхиж байна шүү дээ. Ерөнхийдөө хүүхдүүд хар нялхаасаа л төрийн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагийн бодит жишээ энэ болж байна. Яагаад заавал айл өрхийг орон сууц, автомашин, хөргөгч, зурагтаар нь ялгах ёстой гэж.

 

Энэ бол хүн бүхний хэрэгцээ. Гэтэл эд хогшлоор нь ялгаж, баян ядуугаар нь дуудах ямар хэрэг байна. Тасарчихсан баян, мөнгө төгрөгөөр огт дутдаггүй хүн Монголын нийт хүн амын ердөө таван хувийг эзлэх байх. Бусад нь алтан дундаж амьдралтай. Тэд цалингаас цалингийн хооронд, орон сууц, машины зээлтэй амьдарч байгаа нь үнэн шүү дээ. Гэтэл яагаад хөргөгч, зурагттай гээд алтан дундаж амьдралтай манай хүүхдийг ялгаварлаад байгаа юм бэ.

 

Үнэндээ Монгол Улсад амьдарч буй хүн бүхэн эрхтэй. Гэтэл Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байж бүлтгэр үрсээс минь юунд мөнгөө харамлана вэ. Өөрсдийнхөө тансаглалаас, үнэтэй жийпнээс татгалзаж чадаагүй байж үрсийнхээ хэдэн төгрөгөнд гар дүрэх хэрэг байна уу. Зөвхөн энэ жишээнээс харахад л төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь эдийн засгийн бодит тооцоогүй, үндэслэлгүй болох нь харагдаж байна.

 

Зүгээр л олон нийтэд таалагдах гэсэн, түр зуур аргацаах шинжтэй тархи угаалт болох нь нотлогдож байна. УИХ-ын гишүүд минь, хүүхдийн мөнгө рүү гар дүрэх гэж буй хүмүүсийн үйлдлийг таслан зогсоож, нэг ч хүүхэд үлдээлгүй мөнгийг нь өгүүлэх шийдвэрийг гаргаж хайрла.

 

Эх сурвалж: mminfo.mn

Э.Энхцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
наад хүүхдийн мөнгөөр архины мөнгөө хийж байгаа хүмүүс олон байгаа шүү.өгвөл бүгдэд нь өгөөд,үгүй бол бүүр болих хэрэгтэй.
2017-03-29
bi:
хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахаа больдоо
2017-03-29
Зочин:
Ядуу амьдарвал ядуу байвал муу амьдарвал төр нь сайн байна гээд хүүхдийн мөнгө гоожуулж шагнаж байх юм. Ядуугийн шагнал.
2017-03-29
Зочин:
yu ch hiideggui yaduu humuus uu? ted nar yagaad ajil hiij hun shig amidarch bolohgui gej. ajil hiij zeelee tulj bgaa humuus tegeed bayan humuus uu? adilhan huuhduudiig yalgah hereg bhgui shd honogiin hoolondoo zartsuulahgui yumaa gehed ireeduid hereg boloh hurimtlal uusgene shd
2017-03-28
ярьдаг нохой:
хэдэн ядарсан ядуу хүмүүстэй барцахдаа ичэхгүй байнуу??? баяжахаараа бааж чадахаа болино гэж энийг хэлэх байхдаа тэр ядуучууд чинь интэрнет гэдэгийг мэдэхгүй учираас та нар шиг гомдолоод байх боломж байхгүй.тэд өвдсөн ч өвдөөгүй юм шиг,өлөссөөн ч өлсөөгүй юм шиг явдаг хүмүүс
2017-03-28
ярьдаг нохой:
хэдэн ядарсан ядуу хүмүүстэй барцахдаа ичэхгүй байнуу??? баяжахаараа бааж чадахаа болино гэж энийг хэлэх байхдаа тэр ядуучууд чинь интэрнет гэдэгийг мэдэхгүй учираас та нар шиг гомдолоод байх боломж байхгүй.тэд өвдсөн ч өвдөөгүй юм шиг,өлөссөөн ч өлсөөгүй юм шиг явдаг хүмүүс
2017-03-28
ярьдаг нохой:
хэдэн ядарсан ядуу хүмүүстэй барцахдаа ичэхгүй байнуу??? баяжахаараа бааж чадахаа болино гэж энийг хэлэх байхдаа тэр ядуучууд чинь интэрнет гэдэгийг мэдэхгүй учираас та нар шиг гомдолоод байх боломж байхгүй.тэд өвдсөн ч өвдөөгүй юм шиг,өлөссөөн ч өлсөөгүй юм шиг явдаг хүмүүс
2017-03-28
irgen:
MAN-iin bolchimgui uil ajillagaatai temzeh heregtei,,,,,ene tor er ni gaihaltai teneg zuil ih hiij baina, hynii dotood heregt hyrtel orolzoj baina, Mongol uls tyyhendee hezeech iim muuhai um hiij baigaagui shyy ard tymniihee esreg !!!!!!!!!
2017-03-28
Зочин:
Монголын төр хүүхдүүдийг ялгаварлахаа боль.Өнөөдөр нийгэмд баян ядуугаар ялгаварлаж л бна шүү дээ. Ичээч МАН-хаан.
2017-03-28
Зочин:
хүүхдийн мөнгө бол бас л сугалж авах боломжтой маш их мөнгө учраас бүр зогсоолгүй өгсөн нэрээр дарахад амар мөнгө ш дээ
2017-03-28
Зочин:
Nuguu l SOTS niigmiin bodlogo yy.Uvuu emeegiin maani maliig avaad taraagaad ugsun.
2017-03-28
zochin:
Ungursun 4 jil AN nertei luivachid uls orni ediin zasgiig suitgesen uchir yalgavarlaad bn daa,
2017-03-28
Зочин:
хүүхдэд бус хөгшчүүлд мөнгө тараах нь энэ намд ашигтай ажгуу. Уг нь хүн чинь ирээдүй хойчдоо хөрөнгө оруулдаг даа Ингэж ялгаварлан олгож буйд хүүхэд буруутай гэж үү .Хөгшчүүд үр хүүхдэдээ өгье гэж сэтгэл гаргамаар юм даа
2017-03-28
Зочин:
офшорчдоос мөнгийг нь авч хүүхдүүддээ тараагаачээ
2017-03-28
ZOCHIN:
ENE ZASAG ARD TUMNII HULZENGUI BAIDALIIG ASHIGLAJ YU CH HIIJ BOLNO GJ BODOJ BN. ARD TUMEN NEGDEED ENE ZASGIIN GAZRIIG HUUHDIIN MONGONII ASUUDLAAR SHUUHED OGOH HEREGTEI
2017-03-28
irgen:
Negmusun bugdiig ni bolih heregtei. Tegehgui bol tarhinii turaaltanguud neg negenteigee baritsana. Huuhdiin mungu nehej baigaa etsgiin urjliin erhteniig ni tairah huuli gargah heregtei
2017-03-28