Ираны Ерөнхийлөгч ОХУ-д хүрэлцэн ирлээ
2017-03-28

 

Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани ОХУ-ын Москва хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.scoopnest.com” сайт мэдээллээ.

 

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Ираны Гадаад хэргийн сайд, Уул уурхайн сайд болон Төв банкны захирал багтаж буй гэнэ.

 

Москва хотноо Ерөнхийлөгч ирэх үед ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров угтан авчээ.

 

Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тэрбээр маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болжээ. “Удирдагчид сүүлийн үед олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад буй Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх болно” хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин