Засгийн газар хуралдана
2017-03-28

 
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын талаар авах зарим арга хэмжээг хэлэлцэн, шийдвэрлэх аж.
 
Тус онгоцны буудлын 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ч тэдгээрийг нислэгийн үйл ажиллагаанд бэлтгэх шаардлагатай тул гэрээнд заасанчлан энэ 2017 онд багтаж ашиглалтад оруулах боломжгүй. Нислэгийн тоног төхөөрөмж суурилуулах, турших байгууламжийг тохижуулах ажлыг дуусгаснаар ирэх оны тавдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж, зорчигч хүлээн авна гэсэн мэдээллийг гүйцэтгэгч тал өгөөд буй юм. 
 
 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1.      Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай
Ж.МӨНХБАТ
2.      Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
3.      Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
Г.МӨНХБАЯР
4.      Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай
Д.ГАНБАТ
5.      Талбайн солбицол тогтоох тухай
Ц.ДАШДОРЖ
6.      Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
                                         
                                                       Танилцуулах асуудал
 
7.      2016 онд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Ж.МӨНХБАТ
8.      “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны       хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар1
Ж.МӨНХБАТ
9.      Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
10.  Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
11.  Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайлангийн талаар1
Г.МӨНХБАЯР
12.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар
Д.ГАНБАТ

 

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-28