Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа
2017-03-29

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа. 
 
 
 
-АН их хурлаа хийж, үндсэн дүрмээ өөрчлөх зэргээр сүүлийн үед нэлээд их өөрчлөлтүүдийг хийж буй. Таны хувьд эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
 
-АН шинэчлэл хийх үйл ажиллагаагааг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм. Ер нь АН-ыг бүрэн шинэчлэхийн тулд зөвхөн Ардчилсан намын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдахгүй гэж бодож байна. Угтаа бол төрийн тогтолцоог өөрчилж байж, намууд жинхэнэ утгаараа шинэчлэгдэх чиглэл рүүгээ явна. Хэрвээ төрийн тогтолцоо одоогийнх шиг олигархийн тогтолцоогоороо байгаад л байвал нам олгархийнх хэвээрээ байна. Тиймээс шинэчлэлийг утгаар нь хийхийг хүсч байгаа бол цаана нь төрийн тогтолцоог өөрчилж байж намууд бүрэн шинэчлэгдэх боломжтой. 
 
 
-Ирэх ням гарагт АН-ын дотоод сонгууль болох гэж байна. Та нэр дэвшиж байгаа хүний хувьд сүүлийн үед зөв, буруу гэж яригдаад байгаа дэнчингийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
 
 
-Дэнчингийн асуудал нэг талдаа сонгогдох эрхийг гарцаагүй зөрчөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэнчингийн мөнгийг тушааж чадахгүй бол сонгогдох эрхгүй гэсэн үг. Тэгэхдээ нөгөө талдаа нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүсийн сонгуулийн ажлыг зохион байгуулахад нэлээд их хэмжээний зардал гарна. Тэгвэл тэр зардлын тодорхой хувийг тухайн нэр дэвшигч хариуцах ёстой. Тиймээс ч арга байхгүй дэнчин тавьсан. Зүгээр л гишүүдийн татварын мөнгөөр хэн нэгний сонгуулийн ажлыг хийгээд байж болохгүй.
 
 
Ер нь өнөөгийн төрийн тогтолцоотой уялдсан дэнчингийн сонгууль хийж байгаа гэж хэлж болно. Хэрвээ энэ залуусын хүсээд байгаа шиг Ардын их хурал /АИХ/ гэдэг танхим байгуулагдчихвал тухайн АИХ-ын тойрог дээр мөнгөний сонгууль болохгүй. Учир нь нэг сум буюу хороо АИХ-ын тойрог болно. Тэгвэл сум гэдэг нь үндсэндээ танилын холбоо шүү дээ. Тиймээс тухайн суманд нэр дэвшигч морь унаж тойроод ч болов иргэдтэйгээ уулзчих боломжтой учраас их хэмжээний мөнгө шаардагдахгүй.
 
 
Гэхдээ огт зардал гарахгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээний зардал гарна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны тараах материал хэвлэхээс эхлээд зардал гарна. Түүнийгээ ах, дүү, хамаатан садан, найз, нөхдөөсөө цуглуулчихаж болно. Гэтэл том тойрогтой УИХ-ын сонгуульд ийм боломж хэнд ч байхгүй. Тухайлбал, зарим газар УИХ-ын нэг тойрог нь нэг аймаг байгаа. Тиймээс нэр дэвшигч тухайн аймгаар бүтэн тойрч, сонгогчидтойгоо уулзана. Зардал нь бараг 100 сая төгрөг болно. Тэгвэл ийм хэмжээний мөнгө төлж чадахгүй л бол тухайн хүн нэр дэвшээд ч сонгогчидтойгоо уулзаж чадахгүй.
 
 
Тиймээс томорсон тойрог дандаа мөнгөний босготой болчихоод байгаа. Том үйл ажиллагаа явагдаж байгаа учир дэнчин тавихаас өөр арга байхгүй. Ер нь ийм том тойргоос бүрддэг төрийн тогтолцоо байгаа тохиолдолд мөнгөтэй л хүн төрд орно. Харин АИХ шиг жижиг тойрогтой болоод тэндээс төр бүрддэг байх юм бол мөнгөний сонгууль гэж байхгүй болно. 
 
 
-АИХ гэснээс “Ардын их хурал хөдөлгөөн”-өөс санаачлан зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт хэр үр дүнтэй болж байна вэ?
 
-Энэ зөвлөгөөн их үр дүнтэй болж байна. Бүр миний бодож байснаас ч илүүтэйгээр хүчээ авч байна. Уг нь төрийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөтэй цөөнхөд алдаад дууслаа. Тиймээс үүнийг таслан зогсоож, жинхэнэ ард түмэнд засгийн эрх мэдлийг олгохын тулд сум, хороо бүрээс депутат нь сонгогддог АИХ гэсэн танхимтай болох тухай бараг 10-аад жилийн өмнөөс яриад байгаа. Үүнийг хуучин депутат байсан хүмүүс, би ч, бусад хүмүүс ч ярьсан. Тухайн үедээ нийгэм огт хүлээж авахгүй байсан. Гэтэл одоо нийгэм хүлээж авахаар барахгүй залуучууд илүү сонирхож байна. Залуучууд сонирхох нь ойлгомжтой. Өнөөдөр УИХ шиг их мөнгө нэхдэг төр байгуулах гэж байгаа бол энэ залуучуудад төрийн эрх мэдэлд оролцох боломж байхгүй. Харин АИХ бол залуучуудад төр болоод төрийн эрх мэдэлд оролцох, нийгмээ удирдах бололцоог олгоно. Тиймээс ч залуучууд үүнийг сонирхоод байгаа байх гэж харлаа. Үнэхээр  хүчээ авч байна шүү дээ. 
 
 
-Ерөнхийлөгчийн сонгууль болох дөхөж байна. Цаг хугацаа ойртох тусам нэр дэвшигчдийн асуудлаар шуугиж буй. Таны хувьд Ерөнхийлөгчин сонгуульд нэр дэвших бодол бий юу?
 
 
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонхи нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна.
 
 
 
 
Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсч байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн албан тушаал гэх мэт энгийн зүйлийг сонирхох төдийхнөөр оролцох бол надад үнэхээр сонин биш. Би өнгөрсөн намар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ч хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн болон намын даргын сонгууль бол улс төрийн тогтолцоог өөрчлөх хувьсгалын хажууд 10 дахин жижиг асуудал.
 
 
Өнөөдөр нийгмээ эрүүл, зөв зүйтэй болгоё гэвэл тогтолцоог л өөрчлөх ёстой. Тогтолцоог өөрчлөхдөө бага хурал, АИХ гэсэн хоёр танхимтай болгох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж байлаа. Одоо ч би үүнийгээ л хэлнэ. Тэгэхээр миний Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа зорилго бол энэ улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхэд л оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглах гэж байгаа юм. 
 
 
-АН-ын гишүүд таныг хэр дэмжих бол. Одоо фракциуд нь намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр дотооддоо зөрчилтэй л байгаад байх шиг?
 
-Намын даргыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ одоогоор ямар ч фракци албан ёсоор мэдэгдээгүй байна. Зүгээр фракцийн гэх нэр бүхий гишүүд намын даргын явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа явдал бий. Түүнээс “С.Эрдэнэ намын дарга биш шүү, бид хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ өнөөдөр нам бол зүгээр л эрх мэдлийн төлөө зүтгээд байна. Гэтэл тэдгээр хүмүүс яах гэж, юуны төлөө эрх мэдэлтэй болох гээд байгаа юм. Юуны төлөө Засгийн эрхийг авах гээд байгаа юм бэ. Нийгмээ л өөрчилж, ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэх ёстой биз дээ. Үр хүүхдээ бохир биш эрүүл саруул нийгэмд амьдруулахыг хүссэн зорилготой байх ёстой. Гэтэл энэхүү зорилгоо хойш нь, эрх мэдлээ урд нь тавиад байгаа явдал нь намуудын доторхи ёс суртахууны уналтаас авахуулаад, зах замбараагүй байдлын шалтгаан болоод байгаа юм. 
 
 
-АН-ын дотоод асуудал нь ихдээд сөрөг хүчний ажлаа муу хийгээд байна гэх шүүмжлэл гарах боллоо. Нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд энэ бүхнийг та юу гэж харж байгаа вэ?
 
-Үнэхээр АН сул сөрөг хүчин үү гэвэл тийм. Үүнийг өнгөрсөн намраас хойш бид намынхаа дотоод шинэчлэл рүү хэт их анхаарчихсантай холбоотой гэж харж байгаа. Намаа хамарсан өргөн хүрээний шинэчлэлийн үйл ажиллагаа хийж байгаа учир тэр асуудал руугаа анхаарчихсан учир сул байсан гэж харж байгаа юм. Тиймээс энэ шинэчлэлийн үйл ажиллагаа өрнөөд өнгөрсөний дараа бол асуудал өөр болно гэж бодож байна. 
 
 
-Эрх баригчид эдийн засгийг эрчимжүүлэх асуудлын хүрээнд нэлээн л юм болж байна. Одоо ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар төсвийн тодотголоо өргөн бариад байгаа. Та МАН-ынхан удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийж, Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор “үгүй” хийсэн гэж шүүмжилж байсан?
 
-Одоо ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа нь нааштай сайн зүйл. Учир нь Монгол Улсын эдийн засгийн байдал өнөөдөр ямар байгаа вэ гэдэгт ОУВС баталгаа нь болж байна. Хэрвээ ОУВС-ийнхан “Эдний эдийн засаг болохоо байлаа” гэчихвэл бидэнтэй хэн ч тоож харьцахгүй болно. Хэн ч манай улсад хөрөнгө оруулалт хийхгүй. Гэтэл ОУВС-ийнхан манай улстай гэрээ хэлцэл хийгээд байгаа гэдэг нь Монгол Улсын эдийн засаг бүр ч “тавиад туучихаагүй” юм байна гэдэг ойлголтыг олон улсад өгч байгаа юм. Тиймээс товчхондоо хүссэн ч, эс хүссэн ч ОУВС манай эдийн засгийн баталгаа болчихоод байна.
 
...Ямар сайндаа л “Э.Бат-Үүл, Б.Булган хоёр секс хийгээд байж байсан чинь С.Зориг ороод ирэхээр нь алчихсан гэнэ” гэдэг зүйлийг сонин дээр бичсэн байх вэ дээ. Тэгээд нөгөө сониныг нь шүүхэд өгсөн чинь сонины эзэн гээд шартанги үнэртүүлсэн нөхөр ирсэн. Тэгээд шүүхээс “Та яагаад сонин дээрээ ийм юм бичсэн бэ. Та энэ бичсэн зүйлээ нотлох хэрэгтэй” гээд асуусан. Гэтэл нөгөө хүн чинь “Автобусанд л хүмүүс тэгж яриад байсан шүү дээ” гэж хэлсэн. Энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ. Мөн Б.Галсансүх гээд нэг өвчтэй нөхөр нэг сонин дээр “Э.Бат-Үүл, Б.Булгантай садар самуун хийгээд байж байсан чинь С.Зориг орж ирсэн. Улмаар алуурчид нь орж ирээд С.Зоригийг алж байхад нь Э.Бат-Үүл айгаад, харж сууж байгаад алуулчихсан” гэж бичсэн. Би садар самуун хүн биш...
 
Яг үнэндээ энэ Засгийн газар анх гарч ирээд маш ноцтой хариуцлагагүй мэдэгдлийг удаа дараа хийсэн. АН-ыг муулах гэж байгаа нь энэ гээд Монгол Улсын эдийн засгийг дампуурчихсан гээд зарлачихсан. Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нь нийлээд илт гүтгэн гуйвуулах замаар Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор үгүй хийсэн. Тэр даруйдаа Монгол Улсын зээлжих зэрэглэл навсайтал унасан. Ардчилсан намыг муу ажилласан гэж гүтгэхийн тулд улс орноо золиосонд гаргасан. Монголбанкны Ерөнхийлөгч нь дэлхий дахинд валютын нөөцийг хасах руу оруулж зарлаж байдаг. Гэтэл валютын нөөц хасах болно гэж байдаггүй юм. Дээр нь Сангийн сайд 25.6 тэрбум ам.долларын өртэй байна гэлээ. Тэгвэл төр засагт тийм өр байхгүй.
 
 
Ярих гэж байгаа л бол Засгийн газрынхаа л өрийг ярихгүй, хувийн хэвшлийнхээ өрийг нийлүүлж байгаад яриад байдаг нь яаж байгаа юм. Гэтэл үүнийг нь гадныхан орчуулж ойлгохдоо Монгол Улс 100 жил ч төлж барахгүй өрөнд орчихсон улс байна гээд ойлгочихсон. 2016 оны гуравдугаар улирлын эдийн засгийн дүн мэдээг харвал тийм байгаагүй. Тэгж ярих юм бол 60-аад сая долларын гадаад худалдааны ашигтай, инфляци нь гуравхан хувьтай гээд макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь хэвийн байгаад байгаа. Харин Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийг дампуурчихсан” гэж зарлаад байсан.
 
 
Ингэж эдийн засгаа улстөржүүлсэн. Тухайн үед гадны мэргэжилтнүүд “Танай статистик мэдээлэл чинь зүгээр байна. Гэтэл Засгийн газар чинь бид дампуурчихсан гээд байна. Юу болоод байгаа юм бэ” гээд гайхаад байсан. Одоо харин эрх баригчдын аминд ОУВС л орох гэж байх шиг байна. Өөрсдөө “бид дампуурчихсан” гэж зарлаад байсныг нь залруулаад, “үгүй энэ улстай ярьж, хэлэлцэж болох юм” гэдгийг олон улсад ойлгуулж өгч байна. Ийм хортой зүйл хийж болохгүй. Улс орон удирдаж байгаа гэдгээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. 
 
 
-Таныг Хотын дарга байхад АСЕМ-ын ихэнх бэлтгэл ажил хийгдсэн. Улстөрч хүний хувьд их хүч гаргаж, бүтээн байгуулсан зүйлийг нь сөрөг хүчин чинь тууз хайчлахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
 
-Өнгөрсөн 2016 онд болсон сонгуулийн дараа АСЕМ хийсэн явдал бол маш мундаг зүйл байсан. Монгол шиг ийм шилжилтийн үе дээрээ явж байгаа ямар ч улс орон сонгуультайгаа зэрэгцүүлээд АСЕМ хийж зүрхлэхгүй байсан. Харин бид хийж чадсан. Учир нь АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг зохион байгуулахын тулд сонгуулийнхаа үеэр улс төрийн тогтвортой байдлын баталгааг гаргаж өгч хэн ч чадахгүй. Хэрвээ сонгуулийнхаа дараа муудалцаад унасан бол яах юм. Гэтэл Монгол Улс сонгуулиа хийчихээд араас нь АСЕМ-аа хийчихсэн. Тиймээс АСЕМ-ын үеэр Ази, Европын төрийн тэргүүнүүд “Танай улсын ардчилал мундаг болсон байна. Хамгийн өндөр хөгжилтэй ардчилсан улс шиг тогтвортой болчихсон байна” гэж дуу алдаж байсан. Учир нь сонгууль нь болчихоод байхад юу ч болоогүй юм шиг л байсан. Тухайн үед төр барьж байсан улсууд нь АСЕМ-ынхаа бэлтгэл ажлыг хийчихээд, сонгуулийн дараа дараагийнхаа Ерөнхий сайд, Хотын даргадаа ажлаа хүлээлгэж өгчихөөд яваад өгсөн. Биднийг ёстой биширсэн шүү дээ. Тиймээс ч бид олон улсад ийм гоё том оноо авчихсан байсан. Гэтэл АСЕМ-ын дараа шинэ Засаг нь Монгол Улсын эдийн засаг нь “бид дампуурчихсан” гэж зарлаад шоконд оруулаад хаячихсан даа.  
 
 
-Таныг Хотын дарга байхдаа их хэмжээний мөнгө “идсэн, уусан” гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан. Үнэхээр таныг шалгаж байгаа юм уу?
 
 
-Яг үнэндээ АТГ-аас энэ асуудлаар шалгаж байгаа зүйл байхгүй. Зүгээр л ийм гүтгэлэг яваад байна. 
 
 
-Яагаад гүтгээд байгаа юм бол... Танд ямар нэгэн таамаг байна уу?
 
-Намайг Ерөнхийлөгч болчихож магадгүй гээд сандраад байгаа юм байлгүй дээ. Тэгээд л сандрахдаа гүтгээд байх шиг байна. Би гүтгээд байгаа хүмүүсийг шүүхэд өгчихсөн. Гэтэл тэр хүмүүс нь хөөрхий “Тохиролцсон гэрээ хийе” гэсэн. Өөрөөр хэлбэл, буруугаа хүлээе л гэсэн үг шүү дээ. Сүүлийн үед энэ гүтгэлэг гэдэг зүйл их системтэй болоод байна. Нэг гүтгэлгийг няцаахад л цаанаас нь дахиад таван гүтгэлэг гарч ирээд байна. Гурван гүтгэлэг няцаахад л цаанаас нь ес гарч ирээд, хэцүү юм. Одоо бүр миний цагны зургийг тавиад л “15 мянган долларын үнэтэй”, “хослол нь 60 сая” гэчихсэн байх жишээтэй. Би чинь тийм үнэтэй цаг зүүж, 60 саяын хослол өмсөөд явах тэнэг хүн биш. Яах вэ, тийм модархуу хүмүүс байдаг л юм. Тэглээ гээд тэдний мангар надад ямар хамаатай юм бэ. Тэдний мангарыг би хариуцахгүй. Ер нь тун удахгүй Э.Бат-Үүл эвэртэй давхиж явна гэвэл нэг их гайхаад байхааргүй болоод байна. Би бодоод байгаа юм. Сүүлийн үед ижил хүйстэн гэж их ярих болж. Тиймээс Э.Бат-Үүл ижил хүйстэн гээд гүтгээд унавал яана аа гэж бодож сууна. Нээрээ энэ гүтгэлэг гэдэг асуудлыг би бүр дийлэхээ байгаад байна. 
 
 
-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хүмүүсийг хоёр ч шатны шүүхээс яллачихлаа. Үүнтэй холбоотойгоор алуурчин мөн, биш гэж талцах хүн олширч байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор олон жил шалгагдаж байсан хүний хувьд та шүүх хурлыг юу гэж харж байгаа вэ?
 
-С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нөхрийг минь алсан алуурчинг олох асуудал дээр нэхэл хатуутай байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийн алуурчинг заавал олно гэдгээ Ц.Элбэгдорж ч, би ч хэлж байсан. Тэгвэл бидний энэ зорилт хэрэгжиж, алуурчид ил боллоо. Энэ хэрэгт ардчилсан хүчний лидерүүд маш их гүтгэгдэж байсан. С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараагаас л ардчилсан хүчний лидерүүдийн нэрсийг жагсааж байгаад гүтгэж эхэлсэн.
 
Тухайлбал, Баабар, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд бүгд л нөхрөө хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн. Прокурор ярихдаа энэ хэрэг захиалагчтай хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр би хувьдаа захиалагч нь олон түмнийг төөрөгдүүлэхийн тулд биднийг гүтгэсэн юм байна гэж бодож байгаа. Тиймээс гүжирдсэн хүмүүсийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Яагаад хэрэг тогтоогдоогүй, шалгагдаж байхад гүжирдсэн юм. Тухайн үед энэ хэргийг МАХН-ынхан хийсэн гээд дайрч байхад нь би “битгий ингэж бие биеэ гүжирдээрэй” гэж хэлээд гүйж явсан. Улмаар арай гэж МАХН-ын гүжирдлэг намжиж байтал Н.Багабанди гуайг алсан гээд л дайраад унасан. Мөн л би тухайн үед нь хэвлэлийн бага хурал хийгээд “Бие биеэ битгий гүжирдээрэй. Жинхэнэ алуурчин нь олдохгүй болчихно” гэж учирлаж байсан. Ингээд явж байгаад эргээд биднийг нөхрөө алчихсан гээд гүжирдээд унасан. Энэ олон гүжирдлэг, гүтгэлэг дунд хамгийн томоор гүтгэгдэж 18 жил зовсон хүн бол би. Үнэхээр сэтгэл, санаа, нэр төрөөрөө маш их хохирсон.
 
 
Ямар сайндаа л “Э.Бат-Үүл, Б.Булган хоёр секс хийгээд байж байсан чинь С.Зориг ороод ирэхээр нь алчихсан гэнэ” гэдэг зүйлийг сонин дээр бичсэн байх вэ дээ. Тэгээд нөгөө сониныг нь шүүхэд өгсөн чинь сонины эзэн гээд шартанги үнэртүүлсэн нөхөр ирсэн. Тэгээд шүүхээс “Та яагаад сонин дээрээ ийм юм бичсэн бэ. Та энэ бичсэн зүйлээ нотлох хэрэгтэй” гээд асуусан. Гэтэл нөгөө хүн чинь “Автобусанд л хүмүүс тэгж яриад байсан шүү дээ” гэж хэлсэн.
 
 
Энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ. Мөн Б.Галсансүх гээд нэг өвчтэй нөхөр нэг сонин дээр “Э.Бат-Үүл, Б.Булгантай садар самуун хийгээд байж байсан чинь С.Зориг орж ирсэн. Улмаар алуурчид нь орж ирээд С.Зоригийг алж байхад нь Э.Бат-Үүл айгаад, харж сууж байгаад алуулчихсан” гэж бичсэн. Би садар самуун хүн биш. Намайг ийм бузар муухайгаар гүжирддэг байсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гээд шүүхэд хандсан. Гэтэл өнөөх чинь “Харин сонин борлогдож өгөхгүй байсан юм” гэдэг зүйлийг хэлсэн. Тэр хүний сонин борлогдохгүй байлаа гээд намайг ингэж гүжирдэж болохгүй биз дээ, би чинь хүн шүү дээ. 
 
 
-Одоо энэ их гүжирдлэг, гүтгэлэг зогсох байлгүй дээ?
 
-Би зориуд хэлж байгаа. “Одоо бол хохино шүү. Намайг гүжирдсэн бүхнийг би олно шүү. Чи коментын ард нуугдаад ч нэмэргүй. Заавал олно. Заавал хуулийн байгууллагад өгнө” гэдгийг хэлж байгаа. 18 жил хангалттай гүтгүүлсэн. Одоо болсон. Шүүх, прокуроруудын хэлж буйгаар алуурчид нь олдчихсон. Тиймээс захиалагч нь олдож л таарна шүү дээ. Би тэр шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ дотроо бол шүүх хурлыг нь болж өгвөл ил тод, нээлттэй хийгээсэй гэж хүсч байсан. Магадгүй тэр хууль энэ тэрд нь шалтгаан байгаа л байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хаалттай хийсэн байлаа ч энэ хэрэг цаг хугацааны эрхээр нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, захиалагч нь олдоод ирэхээр бүх зүйл нээлттэй болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
 
 
Эх сурвалж: mminfo.mn
Ж.Отгонмягмар
Shuud.mn
Сонин хачин
tysch huu:
Huuteigee idsen oroo tol. Wuy ni moroogson gar we. Asem nrti dor baahan mongo idsen ba shydarga shuuj horongiin hyraa shorond hataa. Tegj baij yldiin horongo idehee bolih baih. Idej uuj handahgui nowshnyyd we. Uhej dald oroo
2019-08-18
Монгол:
Оюуны чадавхи муутай, боловсрол, гэгээрэл тааруухан хүн шүү дээ. Ямар сайндаа малын эмчээр хатгуулаад шүтээд гүйгээд байхав дээ.
2019-08-18
Ан-ын гишүүн:
Бат-Үүл крөнхийлөгч болно гэхээр нэг л санаанд багтахгүй байна. Нэр дэвшиж болно. үүний тулд 1. Ямарч гавьяа байгуулаагүй, барьцаагаар авсан баатар цолыг эргүүлэн өгөх хэрэгтэй. Өгөхдөө МоАХ-нд хүлээлгэн өгөх хэрэгтэй. Хурал дээр та нарын нэрийн өмнөөс би авсан юм гээд байсан. Одоо эзэнд нь өгөхгүй ингээд яваад байж болох уу? 2. Эрүү ггсчихээд байгаа хэргээ, хүүтэйгээ нэг мөр шалгуулаад АН-ын нэрийг цэвэрлэх ёстой. 3. Коммунизм гэж хий хоосон чалчдагаа болих хэрэгтэй. 4. Зоригийг МАХН алаагүй, МАХН хэзээ ч ийм ажил хийхгүй гээд байснаа тайлбарлах ёстой. 5. Зоригийш алсан хэрэгт ямар үйлдлээр сэжиглэгдснээ тайлбарлах учиртай.
2019-08-18
Зочин:
Энэ хүнийг элдвээр хэлж бичиж байгаа хүмүүст үнэхээр хүн чанар гэж алгаа. Зүгээр л амныхаа зоргоор аль муухай үгийг ашиглан сэтгэгдэл бичсэн байх юм. Үнэхээр энэ цаг үед Монголчуудад маань, Монгол эх оронд маань юу болоод байгааг үнэнээр нь энэ хүн хэлж байгаа юм биш үү. Муухай үгээр дайрч давшлаад байгаа хүмүүс Монгол улсыг дампууруулж сүйрүүлж байгаа луйварчид хулгайч нар, тэдний гар хөл бологсод байнаа.
2017-03-31
Зочин:
Бат-Үүл коммунизмийг үзэн ядагч ардчилагч мөн л юм бол Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхөөс өмнө, хувийн унааг дугаараар нь хязгаарласан коммунист гэж өөрсдөө адлах дуртай хятадаас санаа авсан шийдвэрээ гаргахын оронд 1905 оны Оросын үймээнээр Буриадаас Хэнтийн Биндэрт ирж суурьшсан өөрийн өвөг эцэг эхээ Оросын бууны нохой=ХҮН биш байсныг зарлаж, социалист реализм-ийн үзлээр бичсэн өөрийн төрсөн эцэг болох С.Эрдэнэ гуайн бүх зохиолуудыг хууль бус болгон зарлаж устгах хэрэгтэй... Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид байгаагүй бол бид өдийд Хятадын нэг муж улс аль эсвэл Америкийн цэргийн бааз байх байсан. PS comunistuud gej zarim nuhduud ih haraah yum, unuudur Mongold haana yamar communist bna aa? communist hun gedeg chin naizinhaa tuluu amiaa zoliosloj chaddag tiim l hun shuu dee, tiim hun bval zaagaad uguuch, taniltsaj hamtarch biznes hiie baiz... bidnii aav, eej, emee, uvuu, hamaatan sadanguud maani bugd l uls eh orniihoo tuluu zutgej baij ene ulsiig udii zeregtei bolgoson teglee geed ch
2017-03-31
Зочин:
Shudraga unench, tuushtai uls turch hun Mongol ulsad baihgui. Ter oron zaig nuhoj yavdag Bat-uul-d tomoos tom amjilt husye!
2017-03-30
zochin:
batyyl shig hyniig ta nar ene uls turch geed baigaa lalaruudaasaa haigaad oloood uguuch yneheer baraadah hyn baihgyi ee,baatar bolsond ni umdunduu chtsaga bish baas aldaj baih shiv dee novshnuud ireedyin erunhiilugch bolno oo amjilt
2017-03-30
Зочин:
Бат үүлээ болиоч Элбэгдоржийн баатар ичих нүүр байна уу идсэн хулгайлсанаа монголын ард түмэнд буцааж өг Ичээч юун ёрөнхиилөгч арай галзуураагүүй биз Элбэгдорждоо таарсан бузар гартай баатар минь
2017-03-30
zochin:
Batuul yasan be Idej tsadaagui yum uu Huts gej hel
2017-03-30
Зочин:
Erunhiilugchid ner devhseerei Demjij baina Ta nar shig Chin zurhtei hun amitan alga Zaluuchuud l geed bna Humuujil ondoo bolj de
2017-03-29
Зочин:
Одоо болоо бүү тэнэгт
2017-03-29
Zail ulig min:
Odoo boli doo. Exluulsen chin xangallttai odoo uxaantai bol bolichix, zugeer l alga bolchix ta nar udaan bval denduu teneg xaragdaxiin daa
2017-03-29
Зочин:
Ene humuus neeree harsan ym shig bh ymaa demjij bgaa shuu Baatar mine
2017-03-29
ЭР ХҮН:
БАТ-ҮҮЛЭЭ.... ЧИ КОМЕНТ БИЧСЭН ХҮМҮҮСЭЭС ХЭД НЬ ЧАМАЙГ ДЭМЖИЖ, ХЭД НЬ ХАРААЖ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ХАРААД ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙГЭЭРЭЙ... ЧИ ХҮН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ЗА ЯАХАВ..ЗАРИМДАА ХАРААЛЫН БОЛОН СОНССОН ЗҮЙЛЭЭ.. ЧИНИЙХААР БОЛ ГҮТГЭСЭН ЗҮЙЛЭЭ ЯРИХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙСАН ШҮҮ.. НЭГ АРДЫН МААНЬ ЦЭЦЭН ҮГ БАЙДАГДАА.. ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГЙ ХААНААС СУУХАВ.... ГЭЖ... ЧИ ОВОО БОСГОСОН Л БАЙНА ДАА... НАЙЗ МИНЬ.
2017-03-29
зочин:
эхлээд Зоригийн хэрэгт яаж оролцсоноо, дараа нь хаанаас юу юуны мөнгө яаж хулгайлж идэж ууснаа, оффшорт хичнээн юмтайгаа, дээр нь яах гэж баатар цол авснаа үнэнээр нь илчил. Дараа нь ард түмэн сонголтоо хийе
2017-03-29
иргэн:
хуцдаг муу мөрөөдсөн лаларын хулгайч,офшорчин банди вэ.
2017-03-29
zochin:
yasan idej uuj hanaj tsaddaggui lalar ve chi dut
2017-03-29
Зочин:
Энэ тэнэг зөнөг өвгөнд ичих эрхтэн гэж алгаа. Хүн алж хүрээ талсан нь багдаад улс орныг бүмөсөн самарч дуусгахаас өөр чадах юмгүй гэдгээ тооцоолж чадахгүй байж яаж ерөнхийлөгч болох тухай мөрөөдөж чадаж байна аа. Хотын идэж ууж дуусгасан нь багдаад монгол улсыг идэх их шуналд хөтлөгдөж дээ. Хотын мөнгийг хүүтэйгээ нийлж цусласан нь багдаад улсын ерөнхийлөгч болж гэр бүлээрээ идэхээр шунаж байх шив. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш идсэн уусанаа шалгуулж ялаа эдлэхэд л бэлдэж байвал барав.
2017-03-29
irgen:
Enel lab bish
2017-03-29
just:
Ondor uneer hogiin uut taraasan talaas iluu ni uuliin dansand orson ardchilal bugd sain saihnig ustgasan
2017-03-29
zochin:
Batuul ooriinhoo bas huuhdiinhee idsen nuusan mongiig tol elbegdorjtoi adil saihan yarihiinmaa olon say mongoor jil bolgon tsetseg taridag ene ajil yumuu hot yu ni saihan bolsiin boon shavaaraldsan bair baishin huuhed togloh talbai ch baihgui
2017-03-29
Зочин:
Ээ бурхан минь энэ хүнээс эх орныг минь холдуулж хайрла
2017-03-29
Зочин:
Ehleed hyydee shydarga handchih daraa ni songoh esehee shiidie.
2017-03-29
Болдбаатар:
Бат-Үүл дарга хотыг ямар болголоо. Хүн бүхэн харсан шүү дээ. Монгол улсыг аваад явж чадах хүн. Бүр ихийг хийх үед нь харамсалтай нь сонгосонгүй дээ . Манайхан ч туйлширахдаа даанч сайн юм
2017-03-29
Зочин:
Ардчилалыг авилагчдын замаар оруулсан хүн! Элбэгтэй нийлж, Монголын хөрөнгө, мөнгийг хуу хамсан даа! Зориг агсаны амь насыг энэ хоёр л гүйцэтгүүлсэн!
2017-03-29
зочин:
энэ их улс төр намуудаас залхаж байна одоо байгаа хүмүүс л лав энэ орныг өөдтэй авч явж чадахгүй нь харагдсан шүүдээ хүмүүс сонголтоо зөв хийж ор тас шинэ хүн улс орноо авч явах чадвар боловсролтой элдэв юманд туйлширдааггүй шуналгүй эх оронч хүнийг л сонгох байлгүйдээ 3 сая хүний дотор байгаа байлгүйдээ
2017-03-29
мандах:
хүний нийгэмд хар цагаан саарлын хоорондох зөрчил тэмцэл мөнх оршдог бололтой. Одоо ч хэр баргын юманд гайхаширхаа больж байна. Энэ урт хугацааны гүжир гүтгэлэгээр амьдардаг хүн дүрстэй бирдүүдийг яанадаа. Даан ч гаднаасаа танигдахүй юм даа. Цөвүүн цагийн аяс гэж энэ л байхдаа. Нугарашгүй ноён нуруу гэж үүнийг л хэлэх байх.
2017-03-29
Зочин:
бурхан мэддэг гэж хүн гүтгэж байгаа чамайг бурхан өөрөө маргааш цээрлүүлэх болно
2017-03-29
Зочин:
Бат Үүл ямар удирдагч вэ гэдгийг 2 сая оршин суугчтай хотод гялалзтал харуулсан 3 сая хүн бол өлхөөн аваад явчина, муусай авилгачид алуурчид илрээд ирэх тусмаа ерөнхийлөгч, Бат Үүл, АН ы лийдэрүүд рүү шавхай цацахыг оролдож байна удахгүй та нар бүгд номондоо орно оо заа
2017-03-29
Зочин:
муу комментийн жоом чи удахгүй шоронд хатнаа за хулчгар адгийн новш нүүрээ нууж ийм адгийн юм бичдэг нь дэлхийд нотлогдсон зүйл
2017-03-29
zochin:
odoo bolij uz burhan medne shu
2017-03-29
Зочин:
бурхан мэддэг гэж хүн гүтгэж байгаа чамайг бурхан өөрөө маргааш цээрлүүлэх болно
Нэр:
Булгантай явалддагийг чинь бурхан хүртэл мэднэ шүү эцгийгээ өнгөрсөнөөс хойш бүр давраа биздээ чи
2017-03-29
Зочин:
муу комментийн жоом чи удахгүй шоронд хатнаа за хулчгар адгийн новш нүүрээ нууж ийм адгийн юм бичдэг нь дэлхийд нотлогдсон зүйл
иргэн:
Тэр үеийн махн ын хийсэн ажил үнэхээр ардчилийн алтан хараацай бсан эрдэнэтийн булхай идэж уусныг илчилсэн хүн бол зориг түүнээс болж алуулсан харамсалтай булган бол үнэхээр хүний хань гэхэд хэцүү амтан шүү дээ энэ хэргийн гол толгойлогч байхаа зайлүүлдээ тэнэг хүүхэн эх хүний сэтгэлгүй амьтан мөнгөнөөс болсон одооч өөрийг нь тэжээж бүй биз захиалагч нь ман гараад л маргааш нь их хурлын танхимд явж бсан шүүдээ
2017-03-29
Зочин:
БАТҮҮЛ БИТГИЙ ТЭНЭГТ ЧИНИЙ БАЙГУУЛСАН ХЭЛБЭР ҮЗҮҮЛСЭН АР........ЧИЛАЛ ЧИНЬ УЛС ОРОН АРД ИРГЭДЭД ГАЙ АВЧИРСАН.ХАРИН ХУЛГАЙЧДАД БОЛОМЖ ОЛГОСОН ТИЙМ Л НИЙГЭМ БИЙ БОЛСОН.
2017-03-29
zochin:
Demjinee ene hvn hotod yamar ih ajil hiilee de hvnii hiisniig vnelj sur
2017-03-29
Зочин:
Энэ өндөрлөгт тэнцэхгии шүү дээ ээ чааваас даа одоо ард олныг хуурч чадахгүи ээ
2017-03-29
Zochin:
Eeeee burhan mini bodliig ni uuurchilj hairla
2017-03-29
Санж:
Чи яаж ерөнхиилөгч болох юм чадахгүи шүү дээ өөртөө дүнэлт хииж чадахгүи баина даа ард түмэн сонгохгүи юм чинь харж л баигаараи
2017-03-29
irgen:
ЭЛБЭГЭЭ НЬ ГАДНИЙХАНТАЙ НИЙЛЭЖ САМАРЧ ДУУСГАСАН , ЭНЭ ГАРЧ ИРЖ БҮҮР ГҮЙЦЭЭХ НЬ ДЭЭ . ЕЭ БУРХАН МИНЬ
2017-03-29
Зочин:
үүлийн оронд өөрийгөө тавьж бодоод байна. үнэхээр би тэвчихгүй. ямаан омогтой өөрийг нь шүргэхэд өт шиг өрвөлздөг олон мянган монгол эрэнцэрүүдийн нэг болохоороо. харин үзлийн муухай үгийн бузраар БАТҮҮЛИЙГ алуурчин гэж хараан зүхдэг олон олон сонин сэтгүүл зэргийг уншиж байсаан. үнэхээр захиалагч өөрийгөө нуухын тулд энэ хүний нэрийг ашиглаж байж. ҮҮЛЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
2017-03-29
irgen:
Xol ochij xuts.20 jil tor samarlaa.odoo buu dabar
2017-03-29
Зочин:
Энийг болчихсон байна гээд боддоо. Ээ миний монгол юу болоод байна аа
2017-03-29
Зочин:
dur eznee golohgui gej odoo bga novshnoos yaj salya gej bhad dahiad neg offshorchin garch ireh ni
2017-03-29