Путин, Рухани нар уулзлаа
2017-03-29

 

Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани ОХУ-ын Москва хотноо төрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Ираны Гадаад хэргийн сайд, Уул уурхайн сайд болон Төв банкны захирал багтаж буй юм.

 

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ираны Ерөнхийлөгчийг Кремлийн ордондоо хүлээн авч уулзсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан байна.

 

Ерөнхийлөгч Путин "Хоёр тал харилцан нэг нэгнээ хүндэтгэх нь энэхүү гэрээний хамгийн чухал зүйл. Тиймээс Иран, ОХУ-ын байр суурийг хүлээцтэй бас тайвнаар хүлээн авах хэрэгтэй” гэж мэдэгджээ. “Цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор ашиглах хэрэгтэй” хэмээн Рухани мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн айчлал өнөөдрөөр дуусгавар болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин