Обамагийн уур амьсгалтай тэмцэх бодлогыг цуцаллаа
2017-03-29

АНУ-ын Ерөнхийлөгч асан Обамагийн санаачилсан Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогыг Трамп цуцаллаа. Энэ талаар “ВВС” агентлаг, “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

 

Уур амьсгалын өөрчлөлт энэ онд хүн төрөлхтний хувьд жинхэнэ утгаараа “там” болж магадгүй талаар цаг уурчид сануулсар байна. Энэ онд өмнөх жилийнхээс 1.1 хэмээр дулаан байхаас гадна агаар мандал дахь нүүрс хүчлийн хий нэмэгдэж, мөсөн уулс хайлах, газар хөдлөлт нэмэгдэх гэнэ. Бразилд хуурайшилт явагдах бол Италид газар хөдлөх тоо өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдэх аж.

 

“Азийн орнуудад үер усны гамшигууд ар араасаа болно” гэдгийг НҮБ сануулсан.

 

Олон улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн төлөө нэгдсэн билээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тэргүүн асан Барак Обама 2015 онд уур амьсгалыг өөрчлөлттэй тэмцэх шат дараатай төлөвлөгөөг баталсан аж. Обамагийн санаачилсан “Цэвэр эрчим хүч” төлөвлөгөөний хүрээнд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хязгаарлаж, мөн нүүрс олборлохыг зогсоосон юм.

 

Тэгвэл өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Обамагийн санаачилсан зарим зарлигийг цуцаллаа. Трамп нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хязгаарлах “Цэвэр эрчим хүч” төлөвлөгөөг нягтлан үзэхээ илэрхийлсэн бол нүүрс олборлохыг хязгаарласан захирамжийг хүчингүй болгосон байна. Ерөнхийлөгч Трамп “Өмнөх Цагаан ордны тэргүүний хийсэн журмууд хэт нэг талыг барьсан болохыг судалгааны явцад олж мэдлээ. Тиймээс зарим журмыг цуцлахаар өөр аргагүй байна. Мөн зарим журмыг цуцлахгүйгээр илүү сайжруулахболно. Америкийн эрчим хүчний салбарт хийсэн хязгаарлалт олон өрхийг орлоггүй болгосон. Олон хүн өнөөг хүртэл ажлын байргүй байна” гэж мэдэгджээ.

 

“Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх “Парисын хэлэлцээр”-ээс АНУ-ыг гаргана” хэмээн Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм.  Уг хэлэлцээрт Америк 2015 оны арванхоёрдугаар сард нэгджээ.

 

“Парисын хэлэлцээр”-т дэлхийн 65 орон нэгдэж, эх дэлхийг хордуулж буй хүлэмжийн хийнээс татгалзахаар болсон билээ.

 

Трамп “Парисын хэлэлцээр”-ээс гарах эсэхийг хараахан шийдээгүй байна. Би сонгуулийн кампанит ажлын үеэр “уг хэлэлцээрээс гарах болно” хэмээн амласан. Ойрын хугацаанд та бүхэндээ албан ёсны шийдвэрээ танилцуулах болно” гэж хэлэв.

 

Америк улсхүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг билээ. “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд нийт хүлэмжийн хийн ялгаралтыг 48 хувь хүртэл бууруулсан бол зөвхөн Америкийн хүлэмжийн хийн ялгаралтыг 20 орчим хувиар бууруулжээ. “Цэнхэр дэлхийгээ хамгаалах” үйл хэрэгт эргэлзэнгүй хандаж буй Трампийг Европын холбооны удирдлагууд шүүмжилсэн байна.

 

НҮБ “Трамп хүлэмжийн хийг бууруулахгүйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх гэж байгаа юм бол” хэмээн мэдэгдэж, Трампийг өмнөх Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан шийдвэрүүдийг цуцлахгүй байхыг уриалсан аж. “Трамп өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг зөвхөн баллаж байна” хэмээн “CNN”агентлагийн тоймч ийнхүү жиргэжээ.

 

Обама “Трамп америкчуудад хайртай болуур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Сарнай:
ЭНЭ ЁСТОЙ ЭРГҮҮТЭЖ ӨГЧ БНАааааа
2017-04-06
Зочин:
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй гээгүй, бодлого нь буруу байна гэсэн байлгүй дээ.
2017-03-30
Зочин:
Уур амьсгалгүй болгое гэж тэмцэж байсан болж байна уу?
2017-03-29