“Монгол эко мах” үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
2017-03-29

Мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол эко мах” ХХК-ийн үйлдвэрт ашиглагддаг уур үүсгэгч зууханд осол гарчээ.  Осол гарах үед зууханд ажилтан Ц ажиллаж байсан бөгөөд тэрбээр түлэгдсэн байна. 

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын явцад гал тургих үед зуухны даралт хэмжигч манометрын заалт 12 бар хүрч, хамгаалах хавхлаг ажиллаагүй байна. Мөн даралтат савтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэхгүй ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн, аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй ажилласан зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс тус газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, 3.6 сая төгрөгөөр торгосон байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ganhuu:
Safety first!
2017-03-30
Зочин:
Өнгөрсөн борооны дараа цув нөмөрөв гэгчээр торгууль энэ тэр болох юм. Тэр мөнгөөр техникийн засвараа хийвэл дээр байсан байж болно.торууль хэнд ч хэрэггүй зүйл,адаглаж тэр түлэгдсэн хүнд өгчихсөн бол сайн байхгүй юу.
2017-03-29