Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн шүүх хурал эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан гэх мэт 13 хэрэгт буруутгаж буй юм.
Шүүх хурал нийслэл Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж байна. Пак Ын Хэ шүүх хуралд оролцохоор ирсэн бөгөөд тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс эрс татгалзжээ.
Шүүхийн гадна Пак Ын Хэгийн дэмжигчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Шүүх хурлын дараа түүнийг баривчлах үгүйг шийднэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |