Обамагийн охин найз залуутай болжээ
2017-03-31

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ууган охин Малиа Обама найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 18 настай Малиа өчигдөр Нью Йорк хотноо нэгэн залуутай болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 

Уг залууг Малиагийн найз залуу гэх мэдээллийг Обамагийн хувийн туслах эрс үгүйсгэж “Тэд бол найзууд” гэж мэдэгджээ.

 

Малиа ирэх есдүгээр сард “Харвард”-ын их сургуулийн улстөр судлалын ангид элсэн суралцах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин