Хойд Солонгост “барьцаалагдсан” малайзчууд гэртээ харив
2017-03-31

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын үхлээс болж тус улс Малайз улстай дипломат харилцаагаа таслахад хүрсэн билээ.

 

Учир нь Малайзын эрх баригчид "Ким Чен Намын хэргийн ард Пхеньян бий" хэмээн мэдэгдсэн.

 

Мөн Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын Элчин сайд Кан Чолыг хөөсний хариуд Пхеньян энэ сарын 7-нд Хойд Солонгост байгаа малайзчуудыг хилийн дээс алхахыг хориглосон юм.

 

Тэгвэл хоёр улсын дунд үүсээд болж барьцаалагдаад байсан малайзчууд өчигдөр гэртээ харьцгаасан болохыг Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак баталсан аж.

 

Тэд өчигдөр 18.00 цагт Куала Лампур хотноо ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзацгаажээ. Хойд Солонгост нийт Малайзын есөн иргэн байсан юм. Эдгээр иргэдийн гурав нь Элчин сайдын ажилчид байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин