Их Британийн худалдааны сайд 5442 дахь арилжааг нээлээ
2017-03-31

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Олон Улсын  Худалдааны Яамны Сайд Марк Гарние Монголын хөрөнгийн биржид зочилж Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5442 дахь арилжааг нээж, цан цохилоо. 

 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн биржийн бодлого, үйл ажиллагаа, Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөв. Ноён Марк Гарние улс төрд орохоосоо өмнө хөрөнгө оруулалтын банкны хөгжиж буй зах зээлээр мэргэшин ажиллаж байснаа дурсаж цаашид хоёр улсын биржүүдийн хамтын ажиллагаа болон Их Британийн хөрөнгө оруулалтын сангуудыг Монгол улсад хөрөнгө оруулах чиглэлд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Дашрамд дурдахад ноён Марк Гарние нь Лондонгийн хөрөнгийн биржийн зүгээс Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх ажилд өөрийн дадлага туршлагаас хуваалцан хамтран ажиллаж байсан юм.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин