Салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2017-04-01

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 

2-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус  дулаан, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин