АН-ын сонгууль
2017-04-02

 

АН-ын дотоод сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Намын 150 мянга гаруй гишүүн өнөөдөр нийслэл, аймаг, дүүргийн АН-ын дарга, Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг сонгоныг сонгохоор саналаа өгнө.

 

Нийслэлийн АН-ын даргад ИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байгаа бол ҮБХ-ны суудлын төлөө 590 гишүүн өрсөлдөж байгаа билээ.  АН-ын энэ удаагийн дотоод сонгууль дагасан шүүмжлэл өрнөсөн. ҮБХ-ны хороонд нэр дэвшигчид 6 сая төгрөгийн дэнчин тавьж байгааг зарим гишүүд эсэргүүцэж, “мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн сонгууль болж байна” гэдгийг мэдэгдсэн. Цаашлаад нэр дэвшигчид дотор Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал гээд бөхчүүд олноор нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаж байгаа. 

 

Нөгөө талаас тоон дотор үсэг цохиж явна гэгчээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-ын дотоод сонгуульд нэр дэвшиж олны нүдийг орой дээр нь гаргаад байгаа. Ямартай ч БНН-ын даргыг намаасаа татгалзаж, АН-д гишүүнээр элссэн үйл явдал болоогүй. Гэвч тэрбээр энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санаархаж, парламентад суудалтай намуудыг тандаж, сөрөг хүчний их хуралд хүртэл оролцож,  “шадар нөхөрлөх” болсон нь нууц биш.

 

АН-ын дотоод сонгууль  өрнөлөөсөө эхлээ сурталчилгааны хаалт хүртэл дуулиантай байлаа. Учир нь Сонгуулийн сурталчилгаа хаах өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн С.Баярцогтын нэрийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргав. С.Баярцогтыг Дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан ирсэн тул нэр дэвшигчийн бүртгэлээс хаслаа хэмээн тайлбарлажээ.

 

Өнөөдөр АН-ын нийслэл, аймаг, дүүргийн дарга болон ҮБХ-ны гишүүд тодорно. Тус намын  шинэчлэл ийнхүү үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ган:
Баярцогтыг хассан нь зөв замын эхлэл шүү. Энэ мэт төрийн түшээгийн нэрийг барсан хүмүүсийг цөмөхгүй, цэвэрлэгээ хийхгүй бол АН -ийн Шинэчлэл гэж яриад хэрэггүй юм. Сонгуулийн үр дүнг иргэд сонирхон харж байна. Хуучин шуналтай их мэдэгч үү. Шинийг хүсэгч журамт хүмүүн үү гэдэг удахгүй тодорхой болно. Тэр цагт АН -ийн ирээдүй мөн адил тодорхой болно.
2017-04-03
Зочин:
Алтан шаахай өмссөн ч Алцан майга нь хэвээрээ гэдэг үг танай намд таарна Инээгээд байлгүй МАН ч гэсэн адилхан шүү
2017-04-03
Зочин:
Jargalsaihan Ardchilsan namiin gishuun shuu!! End gaihah zuil alga
2017-04-02
зочин:
АН гишүүдээ бүртгэсэн чинь 78 000 гишүүн болсон басан гэсэн. энэ тоог хэлэх нь намд нь маш том цохилт болох тул 150 000 гэж хэлээд баахан гишүүдийнхээ гэр бүлийн гишүүдийг бүгдиг бүртгэсэн гэсэн
2017-04-02
Зочин:
ene songuuliar AN nam namaa tseverlehgui bol sunuh bh
2017-04-02
Зочин:
Түвдэндорж Эбагийн тагнуул, Эба хятадын тагнуул
2017-04-02
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-04-02