Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна
2017-04-02

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Айлчлалын хүрээнд ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

 

Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцох юм байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төлөгнүүд мөнгө өгөх болов уу?
2017-04-02