НҮБ-ын Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчилна
2017-04-02

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалт Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт зохион байгуулагдана. Энэ уулзалтад  оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах болжээ.

 

Ноён Роберт Глассер Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

 

Тэрбээр 2016 оны нэгдүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж буй юм байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин