Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2017-04-03

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар  баруун хойноос секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, говь, талын нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин