Автобус осолдож, сурагчид амиа алджээ
2017-04-03

 

Шведийн хойд хэсэгт хүүхдүүдийг тээвэрлэн явж байсан автобус осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ослын улмаас гурван сурагч амиа алдсан байна. Автобусанд 51 сургуулийн сурагч болон зургаан багш зорчиж явжээ.

 

Автобус эргэлттэй замаар явж байхдаа осолдсон аж.

 

Осол 7.00 цагт болсон бөгөөд сургуулийнхан цанын бааз руу явцгааж байжээ. Ослын шалтгаан тодорхойгүй байна. “Бүх сурагчид амиа алдсан” гэх мэдээллийг албаныхан эрс үгүйсгэж, худал мэдээлэл цацахгүй байхыг хэвлэлийнхэнд уриалсан аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин