Г.Цагаандарьт байшин барьж өгөхөөр болжээ
2017-04-03

 

Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэй хоёр охины хамт амьдрах газаргүй болж Толгойт өртөөний вокзалд хоног төөрүүлж байсан. Түүнд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Тэгвэл хандивын аяны хүрээнд одоогоор 12 сая төгрөг цугларсан байна. Уг мөнгөн хандиваар Г.Цагаандарьтай зөвшилцөн байшин барьж өгөхөөр болжээ. Байшинг барих газрын зөвшөөрөл шаардлагатай байгааг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.

 

Одоогоор Г.Цагаандарь “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний 3 сартай Эгшиглэн охиныг  “Хүүхдийн төв сувилал”-д, хоёр настай Ану-Дарь охиныг “Өнөрбүл” хүүхдийн цэцэрлэгт харж хандаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аа болилдоо монголоор бичэлдээ
2017-04-05
zochin:
baliar oros ug gej chi uuruu helehee bolichihdoo zugeer tumur zam ggeech geed bichne bizde ter tergui manai hereledeg oros ugnuud zunduun l bga bizdee
2017-04-03
Зочин:
Boljdee. Huuhdiin zaya tushnee. Biye sain tenhruuleh hergtei
2017-04-03
Зочин:
Vokzal gej baliar oros ugiig bolildoo...Tumur zamyn buudal geed Mongol ug ni veleehen bhad
2017-04-03
zochin:
baliar oros ug gej chi uuruu helehee bolichihdoo zugeer tumur zam ggeech geed bichne bizde ter tergui manai hereledeg oros ugnuud zunduun l bga bizdee