Боксчид Бангкок хотыг зорилоо
2017-04-03

Боксын шигшээ багийнхан өнөөдөр Тайландын эзэн хааны цомын төлөө тулалдахаар Тайландын Бангкок хотыг зорилоо.

 

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн энэ сарын 2-10-нд Бангкок хотноо болно. Тэмцээнд манай улсаас долоон боксчин тулалдана.

 

  • 49 кг-д Г.Ган-Эрдэнэ,

 

  • 52 кг-д М.Гандулам,

 

  • 56 кг-д О.Мөнхсайхан,

 

  • 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай,

 

  • 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,

 

  • 69 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаяр,

 

  • 75 кг-д Ж.Отгонжаргал нар оролцох юм.

 

Дасгалжуулагчаар, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нар ажиллана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин