Муудсан өндгийг хэрхэн таних вэ
2017-04-04

Америкийн “www.wikihow.com” сайт муудсан өндгийг хэрхэн таних аргаас нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Өндгийг шинэ эсэхийг шалгах маш хялбар бөгөөд аягатай усанд өндгөө хийж сайтар ажиглана. Өндөг усны ёроолд шууд унаж байвал шинэ, харин усны дээр хөвсөн байдалтай байвал хугацаа нь дууссан, муудсан гэсэн үг.

 

Зөвлөгөө №2

 

 

Сонсох. Та өндгөө бариад хоёр тал руу нь сэгсэр. Энэ үед өндөг хоёр тийшээ болохгүй байгаа бол өндөр муудсан гэсэн үг.

 

Зөвлөгөө №3

 

 

Өндөгний шар цайвар шаргал байвал муудсан гэсэн үг. Харин өндөгний шар улбар байвал хэвийн, хэрэглэх боломжтой аж.

 

Зөвлөгөө №4

 

 

Өндөгнөөс хурц үнэр үнэртвэл муудсан гэсэн үг.

 

Зөвлөгөө №5

 

 

Та өндөг авахдаа заавал хугацааг нь харж заншаарай.

 

Зөвлөгөө №6

 

 

Өндөг худалдан авсан даруйдаа хөргөгчиндөө хийгээрэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин