Хоол идсэний дараа хориглох зүйлс
2017-04-04

Хоол идсэний дараа хориглох зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Нэг

 

 

Тамхи. Та хоол идсэнийхээ дараа тамхи татах хэрэггүй. Учир нь та ганцхан тамхи татаж байгаа ч арван тамхи татсан мэт уушгийг тань гэмтээдэг байна.

 

Хоёр

 

 

Шингэн зүйлс. Та хоол идээд 20-30 минутын дараа ус, ундаа уухыг зөвлөж байна. Хоол идсэн даруйдаа шингэн зүйл уухад хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг аж.

 

Гурав

 

 

Хоол идсэнийхээ дараа шууд унтах маш муу. Нэгт та сайн амарч чадахгүй. Зүүд зүүдлэх гэх мэт. Хоёрт хоол шингэхгүй, өглөө амнаас эвгүй үнэр үнэртэх. Гуравт цээж хорсох болно.

 

Дөрөв

 

 

Хоол идсэний дараа шууд усанд орох хэрэггүй. Учир нь хоол шингэх үйл явц удааширдаг байна.

 

Тав

 

 

Хоол идсэний дараа жимс идэх нь ходоодонд муугаар нөлөөлдөг байна. Учир нь жимсний хальс ходоодонд наалдаж, өнгөр үүсгэдэг аж. Жимсийг хоол идэхээсээ нэг цагийн өмнө эсвэл хоол идээд 15-30 минутын дараа идвэл биед ашиг тустай.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин