Шадар сайдын урилгаар НҮБ-ын тусгай төлөөлөгч айлчилна
2017-04-03

 

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч доктор Роберт Глассер манай улсад айлчилна. Тэрбээр Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 4-6-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм байна.

 

Айлчлалын хүрээнд Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр 11:00 цагт Роберт Глассерыг хүлээн авч уулзан, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийнэ. Дараа нь 16:00 цагт НҮБ-ын “ Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” туушин зочид буудалд зохион байгуулагдана.

 

 Дээрх үйл явдал 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах "Азийн сайд нарын бага хурал"-д чухал нөлөө үзүүлэх уулзалт юм.

 

Тэд өнгөрсөн оны 11 дүгээр сард БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хуралд оролцох үеэр уулзаж байсан юм. Тухайн үед Шадар сайд 2018 онд Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийлж,  Тусгай төлөөлөгч Роберт Глассерыг Монгол Улсад айлчлахыг урьсан юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин