Жүдочид Туркийг зорилоо
2017-04-04

 

Жүдо бөхийн Туркийн Гран-при ангилалын тэмцээн Анталья хотноо энэ сарын 7-9-нд болно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 110 жүдоч зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин өрсөлдөх юм байна. Манай тамирчид Тбилисийн гран-прид өрсөлдөөд нэг мөнгөн медаль /Д.Төмөрхүлэг/ хүртсэн амжилт үзүүлсэн.Жүдогийн тамирчид үргэлжүүлэн Туркийг зорилоо.


Манай улсаас

Эрэгтэйчүүдийн 60 кг-д

 

 

  • Ж.Амарболд,
  • Б.Амартүвшин,

 

66 кг-д

 

 

  • Д.Төмөрхүлэг,
  • Д.Алтансүх,

 

73 кг-д

 

 

  • Н.Хадбаатар,

 

81 кг-д

 

  • Г.Төрмөнх,
  • Н.Дагвасүрэн,

 

90 кг-д

 

 

  • Г.Алтанбагана

 

Эмэгтэйчүүдийн 57 кг-д

 

  • Ц.Хулан,

 

63 кг-д

 

  • Б.Мөнгөнчимэг,

 

+78 кг-д

 

  • Б.Мөнхтуяа нар барилдана.
Shuud.mn
Сонин хачин