АТГ-аас зургаан хэргийг прокурорт шилжүүллээ
2017-04-04

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн гуравдугаар сарын 27-31-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

 Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Лувсан:
АТГ г татан буулгах хэрэгтэй ажилагсад нь мэдлэг боловсрол маш муу юм байна татан буулгах хэрэгтэй гэж сайханбилэг хэлж байсан үнэн хэлж байжээ УИХ татан буулага энэ эдийн засаг муу байгаа үед
2017-04-04
Зочин:
Амныхаа зоргоор худалаа хуцаад байх юм даа!
2017-04-04