Хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна
2017-04-04

ЧД-ийн нутаг 39-р сургуулийн зүүн замд N.Tiida маркийн автомашины жолооч Э нь амины T.Highlander, амины T.Mark-X  маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч Э-н амь нас хохирч, 1 зорчигч гэтмтсэн ноцтой осол гарчээ.

 

2017 оны 4-р сарын 03-ны өдөр гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Хоногийн мэдээгээр мөргөлдсөн 8 осол бүртгэгдсэн бол зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөнийг шалгалтын ажиллагаа явуулж байна. Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс урагш 30 км-т шороон замд Yav-150 маркийн мотоцикль онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гурван тэс сум дахь Цагдаагийн тасагт шалгаж байгаа м байна.

 

Сурагчдын амралт тохиож байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, роликоор зам орчинд хөдөлгөөнд оролцох, мөн эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас шалтгаалан зам тээврийн осолд өртсөөр байна. Бага насны хүүхдүүд сониуч бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд бага насны хүүхэдтэй хамт яваа эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, автомашин ойртон ирж яваа тохиолдолд хүүхдийнхээ гараас хөтлөх буюу тэврэх, аюулгүй газар хүргэх, таны хүүхэд хаана, хэнтэй байгааг хянах, замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. 

 

П.БАЯР

Shuud.mn
Сонин хачин