Ядуусын тоо нэмэгдвэл гайхах зүйлгүй
2017-04-04

Өрхийн амьжиргааг тогтоох судалгааны үр дүн үнэн зөв гарах уу

 

 

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг гуравдугаар сарын 31-нээс эхэлсэн. Нийт 4.5 тэрбум төгрөгийн зардалтай энэ судалгаагаар 600 мянган айл өрхийн мэдээллийн санг шинэчлэх юм байна.

 

Харин судалгааны үр дүн үнэн зөв гарах эсэх нь эргэлзээтэй. Нэгдсэн судалгааг эхлэхээс өмнө хийсэн туршилтын судалгааны үр дүн лав бодит байдлаас зөрүүтэй гарч. Туршилтын судалгааг 14 мянган өрхөд хийхэд 44 хувь нь хуурамч мэдээлэл өгсөн байна. Судалгааг авсны дараа өрхийн мэдээллийг мэдээллийн санд оруулахдаа улсад байгаа өмч хөрөнгийн, иргэний бүртгэлийн, газар өмчлөлийн, тээврийн хэрэгслийн, банк санхүүгийн зэрэг олон төрлийн бүртгэлтэй тулгадаг. Харин энэ тулгалтын үр дүнгээр иргэд эд хөрөнгөө нуужээ. Яг л “Морьтой ч болоосой” кинон дээр Ханд гуай “Ямар олигтойдоо хоёр шараа голын бургасанд нууж байхав дээ” хэмээн үглэж, үхрээ нуудаг шиг. Наанадаж л, 40 инчийн зурагтаа 32 хэмээн бүртгүүлж, будаа агшаагчаа ухаалаг бус гэж мэдүүлсэн бололтой.

 

Иргэд худлаа мэдээлэл өгч байгаагийн шалтгаан тодорхой. Өмнөх судалгаагаар долоон булчирхайгаа тооцсоноос төрийн хайр халамжийн гадна үлдсэн айл өрх цөөнгүй. Тиймээс энэ удаагийн судалгаанд хашир хандах нь мэдээж. Хөдөлмөрлөж, татвараа төлж байгаа иргэд төрийн халамж, үйлчилгээг ялгаваргүйгээр хүртэх эрхтэй. Энэ эрхээ эдлэхэд нь цахилгаан бараа, эд хогшлыг нь тоолдог судалгаа нөлөөлдөг нь бас л сонин бодлого. Үнэн хэрэгтээ хүүхдийн мөнгө бол талхны үнэ бус хүн амыг өсгөхөд төрөөс үзүүлж буй дэмжлэгийн нэг хэлбэр. Харин энэ дэмжлэг ялгавартай байгаа нь ойлгомжгүй.

 

Өмнөх судалгаагаар угаалгын машин, компьютер, нимгэн дэлгэцтэй зурагттай байснаараа “баян”-д тооцогдож, хүүхэд нь сарын 20 мянган төгрөгөөс хасагдсан айл өрх олон бий. Улсын хэмжээнд нийт 400 мянган хүүхэд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд төрийн халамжаас хасагдсан. Тэдний мөнгийг 2019 оноос олгоно гэж байсан ч ОУВС-ын шаардлагаар өгөхөөргүй болсон сураг бий.

 

Гурван жилийн өмнө хийсэн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнгээс харвал энэ судалгаа иргэдийг талцуулах, төр иргэнээ ялгаварлахын үндэс суурь аж. Уг нь төрөөс хэрэгжүүлэх бүх үйл ажиллагааг иргэдэд хүргэхийн тулд энэ судалгааг хийдэг. Гэвч судалгааны үр дүн зорилгодоо хүрдэггүй. Тиймээс ч иргэд худал мэдээлэл өгч, төрийг хуураад эхэлжээ.

 

Судалгааны үр дүн үнэн зөв, зарцуулж буй 4.5 тэрбум төгрөгийн үр ашиг бодитоор гарах эсэх нь эргэлзээтэй л байна. Энэ судалгаанаас ядуусын тоо нэмэгдсэн дүн гарвал гайхах зүйлгүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хүн хүн:
Гаднаас авсан энэ их зээл тусламж хөрөнө оруулалт хаагуур ороод алга болоод байна вэ Үүнийг шалгах шудраг шүүх Монголд алга Энэ их мөнгө хулгайч эрх мэдэлтэний гараар ороод алга болсоор Гуравхан сая хүн шүү дээ Хоёр сая ньл эх орондоо байгаа бусад нь гадаадад ажилаж сурач цагаачлаж явна байна Ард түмэн ядуурч хулгайч эрх мэдэлтэн хэт баяжан улс орон өрөнд орлоо дэндүү байна
2017-04-05
Зочин:
МОНГОЛЧУУД ОЛНОХ НЬ ЯДУУ ЦӨӨН 200 ГААД ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ХУЛГАЙЧ ГЭР БҮЛ ХЭТ БАЯН АРД ТҮМЭН УЛАМ ЯДУУРАХ ЮМ БОЛ АНГИЙН ТЭМЦЭЛ ХҮСЭН Ч ХҮСЭЭГҮЙ Ч ГАРНА ХЭТ ЯДУУРСАН ОЛНОХ ҮХЭЛЭЭС АЙХГҮЙ ТЭД АМЬ НАСАА ЮУНЫ ТӨЛӨӨ ӨГӨЧ БАЙГААГАА САЙН УХАМСАРАЛСАН БАЙНА ХУЛГАЙЧ НАРЫГ ҮЗЭН ЯДСАН ИХ ХАТУУ ШИРҮҮН ЦУС УРСАГСАН ТЭМЦЭЛ БОЛНО
2017-04-05
зочин:
нэг сонин зүйл Амжиргаа тогтоох ажилтнууд цаанаас өгсөн гээд бүртгэлтэй тулгаж явна. Гэтэл 6 жилийн өмнө нас барсан эцэг эхийн минь нэр өнөөг хүртэл хасагдаагүй байх ажээ. Сонгуулийн үеийн будилаантай бүртгэлээ засаж яваа бус уу. Луйварчид чинь
2017-04-05
zochin:
ailin tawilga bvrtgedeg bol teneg asuudal tetgewriin ydsan emgen ch zeel awaad zuragt awch chadna.. harin vnen medeelel tsahim shalgahad garaad irne oilgomjtoi
2017-04-05
Зочин:
Монголд жирийн иргэн амьдрах боломжгүй байна! Энэ олон их хурлын гишүүд хэнийг удирдаад юу хийгээд байдаг бнаа!
2017-04-04
дорлиг:
Халамжийн улс орон болгочихоод 27 жилийн нүүр үзэж бгаа биз дээ.ажлын байргүй нас заадаг орлого олох ямарч нөхцөлгүй татвар авилгаар дарамт үзүүлнэ.хулгай хийвэл шоронд орно.цалин тэтгэвэр гэж шувууны баасны хэмжээний юм өгнө яах ёстой юм.халсургууль цэцэрлэг эмнэлэг бүгд төлбөр нэхнэ.энэ ямар гээч нийгэм юм Халамжаа тараахын ихээр тараа.
2017-04-04
иргэн:
үүнийг зөв л гарга, тэр зардал байх биз, зөв, зөв, ажилгүй байх л хүнийг тун хэцүүдүүлж бна
2017-04-04
irgen:
neg ih halamj gej yarih umdaa,,,,delhiin hogjiltei hogijgui ornuud huuliaraa orlogogui bolon baga orlogotoi hymyyst amdraliin yadaj dood tyvshind ajil amdraldaa hyreh tetgemj olgodog um baina lee shdee, bas ter baga orlogotoi hymyyst yaj amdral ajiliin bairaa saijruulahad ni ch tusaldag,,,,mongold er ni ajlaa meddeg toriin ajiltan baidag umuu , ugui yu ????????????????
2017-04-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-04
dawaa:
хүүхдийн мөнгө авмаар л байна ш дээ цалингийн цээлтэй сард 80,000 мянган төгрөгний орлогтой айлын хүүхдийн 20,000 хасаад өчнөөн хувиараа бизнес хийдэг хүмүүс болон халамжийн ажилтан түүний ах дүүс хамаатан гээд л хүмүүс авч л байгаа. Ер нь ямар нэг юманд шударга хандна гэж байхгүй шүү үүнийг л болихоор юмаа. Дандаа танил тал ар өврийн хаалга гэсээр байгаад сурчихсан
2017-04-04
зочин:
чи үнэн зөв мэдээлэлтэй бол хороо, дүүрэг, судалгаа хийж байгаа хүмүүст нь заагаад хэлээд өгчихөөч.
2017-04-04
судлаач:
4.5 тэрбум төгрөг бүхэлдээ судалгаанд зарцуулагдаж байгаа. Хэн ч баяжихгүй, зөвхөн ажлын хөлс, тээврийн зардал, хэвлэх материалын зардал шүү. бас ажилгүй хэсэг хүнийг хэд хоног ч гэсэн ажилтай болгож байгаа.
2017-04-04
Судлаач:
Тэгээд ялгахгүйгээр хавтгай халамж өгөх үү. Хүүхдийн мөнгийг анхнаасаа халамжийн хэлбэрээр тарааж байсан юм. Сар бүр 18 тэрбум тараагаад байвал улсын төсөвт хүндрэлтэй байгаа. 4.5 тэрбумээр судалгаа хийгээд, цаана нь өчнөөн тэрбумын хавтгай халамжийг зогсоох гэж байна. Хүн бүр халамж авах гээд зүтгээд байгаа нь зөв үү.
2017-04-04
zochin:
udahgui MONGOLCHUUD bugd bugd BAYJANaaaasaihan amidral huleej bna shuu HOGJINO TSETSEGLENE JARGANA
2017-04-04
KKK:
Bi l lav TV hurgugch zereg hamag yumaa gargaad nuutsan tgd yu ch baihgui geel guriigeed suugaad b.a kkkk olon humuus ingene. Yah gej ..turuus mungu avah gej
2017-04-04
zochin:
shal hudlaa hiij baigaa jinhene yaduu humuus ni ene sudalgaand hamragdaj chadahgui baina harin baychuud bugd hamragdaj baigaa ni ineedtei yumaa bi sudalgaand yavj baigaa hun bna mongolin unuudrin nuur tsarai iim l bna shuu dee,
2017-04-04
зочин:
чи үнэн зөв мэдээлэлтэй бол хороо, дүүрэг, судалгаа хийж байгаа хүмүүст нь заагаад хэлээд өгчихөөч.
zochin:
shal hudlaa hiij baigaa jinhene yaduu humuus ni ene sudalgaand hamragdaj chadahgui baina harin baychuud bugd hamragdaj baigaa ni ineedtei yumaa bi sudalgaand yavj baigaa hun bna mongolin unuudrin nuur tsarai iim l bna shuu dee,
2017-04-04