Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай, таван орлогч, долоон зөвлөхтэй болов
2017-04-04

 

Өчигдөр /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа эхлүүлсэн. Харамсалтай нь хэрэгт дуртай хэвлэлийнхэн шаваад, бүтэц хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж олгоогүй юм. Тиймээс өнөөдөр Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хурал үргэлжилсэн. Тус хурлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш бүгжээ. Ингээд эцэст нь хурлын шийдвэр гарч, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна.

 

ТУЗ-ийн гишүүдийн нэг сарын цалинг 4000 доллар болгов

 

Төрийн өмчит байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэх үедээ Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан. Гэвч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллароор тогтоолоо. Ийнхүү Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдлээ.

 

Х.Бадамсүрэн захирлын сарын цалинг 25 сая төгрөг болгон нэмлээ

 

ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Харин өмнөх захирлын хэрэгцээнд унаж байсан машин нь жил гаруйн өмнө шинээр авсан байсныг тэд дурдсангүй.

 

 

 

Х.Бадамсүрэнг тойрсон таван орлогч, долоон зөвлөх!

 

“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг нийгмийн асуудлын хүрээнд гэх нэрийн дор элдэв тэмцээн уралдаан, цэнгүүн зохион байгуулж, баруун солгойгүй цацдаг ажлыг дээрх захирлууд хариуцах нь. Оросын тал 49 хувийг эзэмшдэг байхад “нийгмийн хариуцлагын хүрээнд” хэмээн жилд дундажаар 25 тэрбум орчим төгрөг зарцуулснаа “ах нараар” хүлээн зөвшөөрүүлдэг байв. Тэр мөнгөнөөс Эрдэнэтийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хичнээнхэн нь зарцуулсныг хэзээ ч мэдэх боломжгүй биз. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчсөн явдал юм. Х.Бадамсүрэнгийн намтар түүхийг сайн мэдэх хүмүүс “Чононд хонь хадгалууллаа” хэмээн халаглаж сууна. Ийнхүү эрх баригчид ямар ч хамаагүй аргаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмчид авч, “шахаа” хийх боломжоо бүрдүүлж авлаа.

 

Э.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ингээд ард иргэд биднээ хуурдаг байхгүй юу.Энэ үнэн бол босцгоо ард иргэдээ.Бид хоосон хонож,тэд баяжах ямар гавъяатай юм бэ?Сэрцгээ...СЭРЦГЭЭ
2017-04-05
Зочин:
Арай ч үгүй байлгүй ₮49нөхдүүд хэвлэл сайтуудыг худалдаад авсан байна нөхдүүдээ юу ч гэж мэдэх нөхдүүд энэ АН-д байдаг гэдгийг ард түмэн мэддэг болсон
2017-04-05
Зочин:
Угуй байлгуйдээ. Урьд нь ямар байсныг харьцуулсан унэн мэдээлэл гаргаачээ. Тэр томилгоо хийж буй нам нь энэ тухай тодорхой зуйл гаргахгуй бол та нар ирэх сонгуульд амисгаа болнодоо
2017-04-05
Зочин:
za arai ch dee, ene olon zuvluhuur yadag baina, husah l gesen luivarchdin buleg baina
2017-04-05
zochin:
Erdenet uildveriin jiriin ajilchid iim tsalin avah uu aan
2017-04-04
zochin:
Erdenet uildveriin jiriin ajilchid iim tsalin avah uu aan
2017-04-04
zochin:
AN-iin Shinebaatar MAN-iin Badamsuren bugd hogshin zahirluud boljee, odoo tetgeveriin nasiig urtasgana geed ed ch zaluuchuuddaa ajliin mest gargaj ohgui yum bna l da
2017-04-04
zochin:
yanaa arai ch de ard tumen tegehed huuhdiin 20 myangaa avah gej yaj bainav de
2017-04-04
hmmmmmmm:
ystoi luibarchinguuuuuuuuud umaaaaaaaaa shit!!!!!!!!!!!!!!!
2017-04-04
зочин:
Монголчууд ийм төртэй ч байх гэж. Бидэнд яг ийм замаар хөрөнгө дээрэмдэхийг зааж өгч байна. Хууль хэнд я хэрэггүй .
2017-04-04
Зочин:
ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ БУУДАЖ АЛАХ ЮМСАН.
2017-04-04
Зочин:
ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ БОДСОНДОО БИШ ӨӨРСДӨӨ ИНГЭЖ ДУРААРАА ДУРГИХ ГЭЖ Л ЭРДЭНЭТИЙГ ЛУЙВАРДСАН ГЭДЭГ НЬ ОДОО Л ОЙЛГОГДЛОО. ЭНЭ МАН-ЫН КОММУНИСТУУД ХЭЗЭЭ Ч ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА.ТА НАРТ ИТГЭЛ ӨГЧ САНАЛАА ӨГСӨН АРД ОЛОН ЧИНЬ ЭНЭ БҮХНИЙГ ЧИНЬ ХАРААД ЗҮГЭЭР СУУХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. БИ ЛАВ ТАНАЙ НАМД САНАЛАА ӨГСӨНДӨӨ ХАРАМСАЖ БАЙНА..
2017-04-04
үнэн үү:
Өвгөн Дэмбэрэл бас сар бүр 4000 цалин авна энэ юу болоод байна даа, Монгол төрийн буяныг даадаг л юм байх даа, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж санасандаа хүрч санаа нь амарсан болов уу? Өнөө шөнө ч түрээсийн байрандаа амар тайван унтах байлгүй.
2017-04-04