Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2017-04-04

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх сарын 9-нд зохион байгуудагдах билээ. Парламентад суудалтай намууд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж буй юм.

 

Тэгвэл Ардчилсан нам өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын дарга Мүн Жэ Ин өрсөлдөхөөр болжээ. Пак Ын Хэг төрийн эрхнээс түлхэн унагаасны дараахан “Мүн Жэ Инийг дараагийн Хөх ордны тэргүүн” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

 

Тэрбээр авлига болон бусад дуулиантай нэр холбогдож байгаагүй цөөхөн хэдэн “нэр цэвэр” улстөрчдийн нэг билээ.

 

Мүн Жэ Ин “Хэрвээ би ялалт байгуулвал Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахаас гадна авлига авсан улстөрчдийг төрөөс шахан гаргах болно” гэж мэдэгджээ. Иргэдийн дунд явуулсан “Ерөнхийлөгч хэн болох вэ?” гэх санал асуулгад оролцсон нийт иргэдийн 40 дээш хувь нь Мүн Жэ Инийг дэмжсэн байна.  

 

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ авлигын дуулианаас болж Сөүл хотын хорих ангид хоригдож буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин