“Тусгаар тогтнол” шүлгийг 3300 хүүхэд уншина
2017-04-05

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын зааланд

 

09.00 цагт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуроруудын зөвлөгөөн эхэлнэ. Уг зөвлөгөөнд хөдөө орон нутаг, прокурорын байгууллагын бүх нэгжээс энэ ажлыг хариуцсан хяналтын прокурорууд ирж оролцоно. Холбоо барих утас 91112398, 91919122

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

 

09:00 – 15:00 цагийн хооронд Өрхийн эмч нарт Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх талаар сургалт зохион байгуулагдана. Холбоо барих утас 88027947

 

АШУҮИС-ийн байранд

 

09.00 цагт Монгол уламжлалт анагаах ухааны олон улс судлалын эрдэм шинжилгээний чуулганыг зохион байгуулна. Утас: 99296858

 

ШУТИС-ийн байранд

 

09.00 цагт “Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт Ардын багш Ц.Өнөрбаян “Багш бэлтгэх асуудал”, академич Н.Бэгз “Монголын боловсролын бодлого”, академич С.Нямзагд “Хувийн секторын боловсролын үйлчилгээ” зэрэг сэдвээр олон эрдэмтэн санал бодлоо солилцоно. Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссийн дарга удирлагууд оролцоно. Холбогдоорой утас 99049347

 

Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхим /МХАҮТ/

 

10.00 цагт Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 99113700

 

МУИС-н төв байрны 2 давхарт

 

11:00 цагт  “МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ” номыг танилцуулах нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих утас 90082998

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт

 

11:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, Гэр бүлийн радио 104.5 хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдааны ач холбогдол, зорилгын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

11.00 Үндсэн хуулийн 1.2-т зааснаар Төр хуулиа дээдэлхийг шаардаж “АТОЗ” оффшорыг шалгуулах ард түмний түр зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Төрийн ордны зочин хүлээн авах хүндэтгэлийн танхимд

 

11:00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассерийг  хүлээн авч уулзах юм. Уулзалтаар хамтран ажиллах тухай “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурна. Дараа нь 11:30 минутаас хэвлэлийн хурал хийнэ.  Утас: 8999-9926

 

Сүхбаатарын талбайд

 

12.00 цагт 3333 хүүхэд Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг уншина. Бага ангийн хүүхдүүд 16 бадаг шүлгийг гурван сарын турш цээжилжээ

 

Хууль зүй дотоод хэргийн яамны хурлын танхимд

 

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нар нийслэл хотод гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гахай авгайн хийж бгаа ажил уу
2017-04-05
БАГШ:
Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол шүлэг нь 19 бадаг, сурагчид Төрийн дуулал дуулж дараа нь 19 бадаг шүлэг уншина.
2017-04-05