Цагдаагийн алба хаагч нярай хүүхэд аварчээ
2017-04-05

 

Цагдаагийн алба хаагч нярай хүүхдийг жорлонгоос гарган авч, амь насыг нь аварчээ

 

2017.03.30-ны өдрийн 08 цаг 25 минутанд Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт очин түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн гавъяатай үйлс бүтээжээ.

 

Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Good Luck:
Baasanjargal gedeg ner ugii
2017-04-05
mgl:
ee oorhii doo baasand unaad bayjih huuhed bnoo
2017-04-05