Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ
2017-04-05

 

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Олимп, Нарны зам, Их Монгол зэрэг гудамжнуудын зүлэгт талбай болон мод, бут, сөөгний титэм салааг нийт 8 машин ашиглан угааж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Сөүлийн гудамж, Засгийн Газрын Ордны 2 тал, Цэрэндоржийн гудамжинд нийт 147 ширхэг улиас модонд цэвэрлээний огтлол,  хэлбэржүүлэлтийн ажил хийж гүйцэтгэсэн ба Энхтайваны өргөн чөлөөнд уг ажил үргэлжилж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин