АТҮТ-өөс өдөрлөг зохион байгуулагдана
2017-04-05

 

 Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газраас зохион байгуулж   буй “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ оролцож байна.

 

    Өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд орших юм.  

 

       Тус өдөрлөгийн хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь:

 

  1. Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх
  2. Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  3. Тээврийн хэрэгсэлд компьютер оношлогоо үнэ төлбөргүй хийж тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд техникийн зөвлөгөө өгөх
  4. Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
  5. Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх
  6. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн унтлагын автобус, техникийн түргэн тусламжын автомашиныг танилцуулах
  7. Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
  8. Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
  9. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
  10. Нээлттэй ажлын байрыг танилцуулах, анкет хүлээн авах, хүний нөөцийн бүртгэл хийх
  11. Үйлдвэрийн газраас зарлаж буй тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх
  12. Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
  13. 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж автотээврийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх болно.

 

    Өдөрлөг 2017 оны 04 дүгээр сарын 7,8 -ны өдрүүдэд 08.00 цагаас 18.30 цаг хүртэл Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” төвд зохион байгуулагдах тул иргэд, тээвэрчид та бүхнийг урьж байна.

Shuud.mn
Сонин хачин