Бумбын тахилгад Б.Чойжилсүрэн сайд оролцоогүй
2017-04-06

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний аудитын газраас Сангийн яамны 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Уг шалгалтаар Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн болохыг Аудитын газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус яамны төрийн захиргааны удирдлагын газраас мэдээлэл хийлээ.

 

Жилийн эцэст аппаратын баримтыг бүрэн бүрдүүлсэн

 

Үндэсний аудитын газраас бүх аж ахуй нэгж, хуулийн этгээд, төсөвт байгууллагад шалгалт хийж байна. Шалгалтаар Сангийн  яамны 12 сарын  ажил гүйлгээнээс түүвэрлэн  5.0  сая төгрөгөөс дээш ажил гүйлгээг “Шилэн данс” цахим хуудаст мэдээлсэн эсэхийг шалгахад нийт 610,281.8 сая төгрөгийн 58 ажил гүйлгээг байршуулаагүй зөрчил илэрсэн тухай мэдээлсэн.

 

Үүнд тус яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Энхбаатар “Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын тогтоолоор “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу сонгууль болохоос өмнө хөтөлбөрүүдэд тараагдсан мөнгөн дүнг шилэн дансанд байршуулаагүй гэдэг асуудлыг тавьсан байна. Монгол банкнаас дээрхи хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Энэхүү хөтөлбөр арга хэмжээний зардал нь тухайн үед 2016 оны батлагдсан төсөвт тусгагдаагүй байсныг төсвийн тодотголоор Сангийн яамны төсөвт тусган УИХ-аас батласаны дагуу буцаан төлсөн. Өөрөөр хэлбэл зургадугаар сард зарцуулсан мөнгийг арванхоёрдугаар сард төсөвт тусган бичилт хийсэн асуудал” гэдэг тайлбарыг хэлэв.

 

Мөн тус яамны баримтын бүрдэл дутуу зөрчил илэрсэн гэдэг. Аудитын шалгалтын үед баримтын бүрдэл дутуу байсан нь үнэн. Жилийн эцсийн шалгалтад баримтыг бүрдүүлсэн байсан. Гэтэл аудитын газраас аравдугаар сарын шалгалтын дүнгээ хуулаад тавьчихсан байсныг  аудитын газарт хандан залруулсан гэв.

 

Том оврын, шатахуун их зарцуулдаг машин яаманд байхгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний аудитын газраас Сангийн сайд 0.8 сая, дэд сайд 0.2 сая, нийт 1.0 сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн зөрчлийг мэдээлсэн. Үүнд “Яаманд туулах чадвар муу Starex микроавтобус байдаг. Тухайн үед энэ машинаар сайдыг хөдөө явуулах боломж хязгаарлагдмал байсан. Тийм учраас сайдын аюулгүй байдлыг хангах үүднээс 1-2 удаа албан ажлаар хөдөө явахад нь хувийн автомашинд нь шатахуун хийж, холбогдох журмын дагуу шатахууны тооцоог бодсон” гэв.

 

Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолын 8-д “төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор ажил үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглоно” гэснийг тус яамныхан зөрчин байгууллагадаа 3000-4608см3 хөдөлгүүрийн багтаамжтай нийт 3 автомашин ашигладаг болохыг Үндэсний аудитын газраас тогтоосон. Харин тус яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Энхбаатар “Манай яаманд том оврын бензин их зарцуулдаг машин байхгүй” гэлээ.

 

Бумбын тахилгыг Б.Чойжилсүрэн сайдтай холбон тайлбарлах нь буруу

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Түүнчлэн Амарбаясгалант хийдийн бумбын тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсаныг Үндэсний аудитын газраас тогтоосон байдаг. Үүнд “Тухайн арга хэмжээг зохион байгуулах ажил нь зургадугаар сарын 30-наас долоодугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн өмнө болсон үйл явдал. Гэтэл одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбон тайлбарлаж байгаа нь буруу. Сайд болон бид ч энэхүү тахилгад оролцоогүй” хэмээлээ.

 

Харин Засгийн газрын цом-2016 тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая төгрөг зарцуулсан талаар “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх Засгийн газрын тогтоол бий. Тиймээс төрийн албан хаагчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс энэхүү үйл ажиллагаа явагдсан. Гэхдээ батлагдсан төсвийн дагуу явагдсан. 

 

Харин хоолны зардлын тухайд төсөв боловсруулах, түүнд бэлтгэх, засварлах зэрэг нь удаан хугацаанд явагддаг олон процесстой үйл ажиллагаа. Үүнд Сангийн яамны ажилчид илүү цагаар бүрэн бүрэлдэхүүнээр ажилладаг. Төрийн албан хаагчдад илүү цагийн мөнгө олгоход хүндрэлтэй учраас хоолны асуудлыг нь шийдэж үүнд зарцуулсан. Энэ нь нэг удаагийн үйлдэл юм” хэмээх тайлбарыг хийлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene ergvv hvvenvvd shal hamaagv elii balai ym yrij hiij ywhaar ajilaa hj boldgvm bhda
2017-04-07
Зочин:
Энэ ямар хачин галзуу солиотой хүн шиг дүр төрхтэй хүн бэ. Увсын нэгэн дөрвөд үү
2017-04-06
ee:
hulgaich tsaraitai bogs doloogch bna daa
2017-04-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-06
Зочин:
Энэ хүн сангийн сайдын 00-ын өрөөний үүдэнд цаас бариад зогсдог хүн байх аа, тэнэг хүн хуурч байгаа юм шиг л яриад байх юм
2017-04-06
Зочин:
энэ ямар муухай царайтай амьтан бэ
2017-04-06
хаха:
ард түмнийг тэнэг гэж доромжлоод бгаамуу аудит 3000-4608см3 багтаамжтай 3 машинтай зөрчилтөй гэсэн бхад том машингүй гээд бх юм ачааны машин хэлээгүйшдээ наад гарсан 610,0 саяын зөрчил тахилгад явсан хөдөө явсан зардалыг чинь сайдын зөвшөөрөлгүй зарцуулчихдаг юмуу тэгвэл ингэж шамшигдуулсан хүнд эрүү үүсэх естойшдээ
2017-04-06
зочин:
Малаа Бумбын тахилга 8-р сарын дундуур болдог шинэ засгийн газрын үед болсон муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг битгий дандаа урд ЗГ гэж ярь ард түмэн тэнэг биш МАНгаруудаа
2017-04-06
зочин:
СЯаманд орсон аудит ахин бусад яамандаа шалгалтаар орвол яасан юм энэнээс их но илрэх байх шүү
2017-04-06
goloo balbatsiin bee:
GAZAR DAHHGUI BAYJIJ BJ GANTS 2 UDAA HUDUU YAVHADA HEL AMGUI UURUUSUU BENZINEE HIICHIHGUI DEE
2017-04-06