Цэргийн төв эмнэлгийг шагналаа
2017-04-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарилгаар өнөөдөр Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Цэргийн төв эмнэлгийн байлдааны туганд нь хүндэтгэлтэйгээр зүүн өгч ёслол төгөлдөр гардууллаа.

 

 

Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Цэргийн төв эмнэлэгийн 96 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.  

 

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, болон Цэргийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлага ахмадууд, ангийн бие бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин