Ажлын хувцасны үзэсгэлэн нээгдлээ
2017-04-06

Гэрэл зургийг mpa.mn

 

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2017 үзэсгэлэн МҮХАҮТ-д нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа бөгөөд оёдлын компаниуд нэгдэн, бие даан зохион байгуулж байгаа аж.

 

 Үзэсгэлэнгийн зорилго нь:

 

  • Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчилан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
  • Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх юм.

 

Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр шинэлэг загвартай ажлын хувцасны загварын шоу болно. Мөн оюутнуудын дунд зарласан “Хувцас бурхан” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны шилдгүүдийг тодруулах юм байна.  

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Захаас авдаг монгол хувцас их чанаргүй эдэлгээгүй бдаг, тэрний оронд солонгос комисс хавигүй илүү болохоор авдаг болсон. Чанараа дээшлүүлчээд бараагаа сурталчил
2017-04-12
Mongol hyn:
Um oyohoos uur um bna uu ... Jinhene uildverlesen shil, kask geh met
2017-04-07
Зочин:
ee zailuul hen tookh ve dee zakh deer urd oyulaad 5000 togrogoor zarj bgaa jumiig
2017-04-07