Барилгуудын зөрчлийн талаар мэдээлэл хийнэ
2017-04-07

 

Blu Sky tower, Crystal хурлын танхимд

 

08.30 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эрдмийн чуулган-59” Эмнэлзүйн салбарын хуралдаан болно.  Энэхүү эрдмийн чуулганаар АШУҮИС-ийн эртэмтэн багш нар болон эрүүл мэндийн салбарын шилдэг эрдэмтэн, мэргэжилтнүүд судалгааны ажил үр дүнгээ тайлагнаж, хэлэлцүүлэг явуулах юм. Холбоо барих: Анхцэцэг-99070537

 

МХЕГ-т

 

09:00 цагт МХЕГ-аас зохион байгуулж буй "Аюулгүй хүнс" аяны хүрээнд МХЕГ, НМХГ, УБТЗ-ын Тээврийн хяналтын алба хамтарсан "Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь" сургалтын нээлт болно. Сургалт 09:00-17:00 хооронд явагдах бөгөөд зорилтот бүлэг нь УБТЗ-ын өртөө, зөрлөгүүдийн худалдаа эрхлэгчид, хоол үйлдвэрлэлийн ажилтан, ажиллагсад хамрагдаж байгаагаарай онцлог юм. 99867135

 

"Тэнгэр" худалдааны төвд

 

10.00 цагт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, "Үндэсний үйлдвэрлэл", "төрийн өмчийн худалдан ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Төрийн худалдан авалтад нийлүүлэх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА -2017" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Утас: 86565055

 

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

 

11.00 цагт Ашиглалтад орсон барилгуудад гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас 91887887

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

12:00 цагт Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дэхь 9,9 их наяд төгрөгтэй холбоотойгоор Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

12:00 цагт Шударга ёс бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Төмөр замын Соёлын ордонд

 

МХЕГ-аас  төмөр замын өртөөнүүдэд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 100 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99080298, 99675228

 

Чингисийн талбайд

 

13.00 цагт Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээний хүрээнд Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид 13:00 цагаас Чингисийн хөшөөнд цэцэг өргөнө.

 

13:40 цагт С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө.

 

15:00-17:00 цагт МҮЭСТ ордонд Баярын хурал хуралдана. Дээрх арга хэмжээнүүдэд шинээр сонгогдсон намын дарга нар болон ҮБХ-ны гишүүд оролцоно. Холбогдох утас: 91020880

 

Shuud.mn
Сонин хачин