Д.Дагвадорж холимог тулааны спортыг хөгжүүлэх талаар YAHOO мэдээлэв
2017-04-07

 

Асашёорюү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “ЗЭВ” холбоонд “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ. Ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх юм.

 

Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “ЗЭВ” холбооноос энэ сарын 27-нд АСА циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин оролцох эрхээ авна. Дашрамд дуулгахад Асашёорюү Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “RIZIN FF”, Оросын “FIGHT NIGHTS” гээд олон улсын тэмцээнүүдэд Монгол тулаанчидаа оролцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

 

Эх сурвалж: Yahoo Japan

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийд хамгийн олон үзэгчтэй спорт тулааны спорт. Монгол тамирчидаа дэлхийд гаргахаар ажиллаж байгаа Аса аварга аа та мундаг шүү. Залуу тамирчин Болдоо
2017-04-07
Зочин:
Циркийг хувьд авсаны хэрэг юу билээ? Монгол циркийн урлаггүй болоод байгаа юу?
2017-04-07
Монгол хүн:
Тулааны спортоор далбаагаа мандуулж чадна.Дэлхийд хаана их мөнгө эргэж байна спорт ММА д шүү.Хэзээд хүчний эсрэг цөөхүүлээ үзэж байсан ард түмэншд Сн дэмжээд өгөх хэрэгтэй
2017-04-07
Зочин:
Өөр хийх юм олддоггүй л юм байхдаа хөгийн гар чинь хүнээр мөнгө хийхдээ тулаа юу
2017-04-07
Зочин:
Энэ мантуу хэзээ томоожих хүн бэ?
2017-04-07
za zailaa:
BID TSUUHUULEE UCHIR GARZAND NI GARGAH ER HUN BAIHGUI EEE HUURHIIS MINI ZODOON NUDEEN HIIJ NOHOIN ZAMAAR ORJ BAIHAAR GERTEE UREE ERHLUULEED EHNEREE HAIRLAAD SUUJ BAIG
2017-04-07