Хоёр “Э”-г эргэцүүлэхүй
2017-04-07

 

Хэдэн сар нам жим байсан улс төрийн амьдрал хаврын ээлжит чуулганаар амь орж эхэллээ. Ингэж амь орохдоо багагүй чимээ, дуулиан, шуугиантай амь орж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын хаврын чуулганыг нээж хэлсэн үг олны анхаарлыг маш их татлаа. Монголын номер нэг, номер хоёрын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг ялгаатай байсныг доор сийрүүлэх учир энд дурдах нь илүүц биз ээ.

 

“Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн...

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэнд онцолсон нэг үг нь “хариуцлага”. Ингэхдээ тэрбээр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын УИХ-ын сонгуулийн дараа хэлсэн үгнээс эш татсан юм. Тэрбээр “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Албан ту­шаалт­нууд­тай хариуцлага тооц­дог болох хэрэгтэй. “Олд­вол өлддөг” зовлонг төрд хариуц­ла­гаар л хазаарлаж болно” гэсэн. Ерөнхийлөгчийг хариуцлагын тухай хэлж, ярьж эхлэхээс өмнө өнөөгийн эрх баригч намын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд хариуцлагын талаар яриад эхэлчихсэн байсныг энд дурьдах нь илүүц биз ээ. Одоогоос жил гаруйн өмнө өгсөн түүний ярилцлагад “Хариуцлага, ухамсар, ёс зүй шинэ үеийн улстөрчдийн хамгийн чухал хэмжүүр байх ёстой” /“М.Энхболд: Улс орноо хүнд байдлаас гаргаж байсан туршлага манай намд бий”/ гэсэн яриа бий. Тэгэхээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн “хариуцлага”-ын тухай яриа бол нэг их шинэ сэдэв биш. Харин үүний оронд арай өөр өнцгөөс, өөр зүйлийг харж ярьсан бол дээр байлаа. Мөн “хариуцлага”, “ёс зүй”, “ёс журам” гэж ярих нь удахгүй буух Ерөнхийлөгчид наалдах сэдэв биш байсныг зарим улс төр судлаач онцолж байна. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгчдийн үед тогтсон жишиг буюу дараагийн Ерөнхийлөгчид дайх үгийг санаатай юу, санамсаргүй юу орхигдуулсан нь олон хүний дунд эргэлзээ төрүүлсэн юм. Ялангуяа АН-ын голлох лидерүүдийн, бүр тодруулбал Ерөнхийлөгчид нэр дэвшихийг санаархаж яваа нөх­дийн сэтгэлийг гонсойлгож ор­хи­лоо. Цаашилбал, төрөлх на­маа­саа нэр дэвшигчийг дэмжих­гүй гэсэн мессэжийг чимээгүй өг­чих­лөө гэж ч хардаж болох юм. Ямар­тай ч, Ерөнхийлөгчийн эл үйл­дэл, хэлсэн үг нь эрх баригч МАН-ынханд ханд хаясан утгатай байс­ныг улстөрч байтугай энгийн иргэд ч ойлгохоор байсныг нуугаад яах вэ.

 

“Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно”

 

Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэнд анхаарал татахуйц нэг сэдэв байгаа нь “Монгол Улс “Чалько”-д тавьсан өрөө төлж дууслаа. Засгийн газраас зөв менежмент хэрэгжүүлснээр үлдээд байсан өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно. Энэ талаар ард түмэндээ амласан зүйл ч бидэнд бий. Цаашид ямар арга замаар, хэрхэн ашиглах асуудлаа нэг мөр болгомоор байна” гэсэн сэдэв. Дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэж байж дарагдаж байгаа өрийн автор нь яалт ч үгүй УИХ-ын дарга М.Энхболд. УИХ-ын сонгуулийн дараа үнэмлэхүй олонхи болсон МАН маш богино хугацаанд Засгийн газраа эмхлэн байгуулж ажилдаа ханцуй шамлан орсон нь өнөөдрийн эдийн засгийн эерэг үзүүлэлт, Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өсөх шалтгаан байсныг тодотгох улстөрч цөөнгүй бий. Ялангуяа МАН-ын дарга гэдгээрээ ч тэр, УИХ-ын дарга гэдгээрээ ч тэр Засгийн газрын үйл ажиллагааны зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, удааныг ташуурдаж суугаа хүн бол М.Энхболд. Тэрбээр өмнөх эрх баригчдын алдааг давтсангүй. Учир нь Н.Алтанхуягийг ч тэр, Ч.Сайханбилэгийг ч тэр Ерөнхий сайд байхад УИХ-ын дарга асан З.Энхболд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байсныг лав санахгүй байна. Засгийн газар нь нэг тийшээ харчихсан, УИХ нь нэг тийшээ харчихсан, үндсэндээ Монголын улс төр хоёр үзүүртэй зүү шиг болчихсон байсны гороор улс төрийн хямрал бий болсон нь саяхны жишээ. Бүр тодоор сануулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан Тавантолгойн талаар мэдээлэл хийж байхад нөгөө талд нь УИХ-ын дарга үгүйсгээд сууж байсан жишээ үүнийг но­тол­но. Тэгвэл одоогийн УИХ-ын дарга аль болох Засгийн газар­таа дэм болж, улс төр, эдийн засагт тулгараад байсан хүнд­рэ­лүүдийг даван туулахад ихээ­хэн нөмөр нөөлөг болж бай­гааг тодотгох нь илүүц биз ээ.

 

Хоёр “Э”-г эргэцүүлэхүй

 

Хоёр “Э”-гийн хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгийг ерөнхийд нь авч үзвэл Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж одоогийн эрх баригч МАН-д тал зассан маягтай “хайрын захиа” дайсан бол, нөгөө талд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд эдийн засгийн бодит өсөлтийг ард түмэндээ тайлагнасан, төрийн албан хаагчдыг ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй, чин шударгуу зүтгэхийг сануулсан, Монгол Улсын Ерөнхий сайд, түүний танхимд зөвлөх, ташуурдахын хооронд хэлсэн үг нь өнөөдрийн улс төрийн гол өнцөгийг тодорхойлно. Тэрбээр “Тэд хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Эдгээр эерэг өөрчлөлт нь амжилт хэдий ч нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн тогтолцооны асууд­лыг шийдвэрлэж, цаашдын тогт­вор­той өсөлтийн зам руу бу­ца­хад хангалтгүй юм” гэсэн нь “Би­дэнд хийх ажил их, алгуурлаж суух зав байхгүй шүү, нөхөд өө” гэ­сэн санааг агуулж байгаа болов уу.


Эцэст нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үйлдлээр биш үгээр тоглож сурсан хүн юм гэдгийг хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгээс харж болно. Харин УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд үгээр биш үйлдлээр үлгэрлэдэг гэдгээ хэлсэн үгээрээ харууллаа. Ингэж онцлох шалтгаан нь тэрбээр богино хугацаанд сэргээсэн эдийн засгаараа “попорсонгүй”, Япон Улсад хийсэн айлчлалынхаа үр дүнд Монгол Улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлэх нэн хөнгөлөлттэй 850 сая ам.доллар олж ирснээ ярьж улстөрчид хийгээд ард түмнээс нэмэх оноо авах гэсэнгүй. Зүгээр л “Сэхээнд байсан эдийн засгийг энгийн тасаг руу шилжүүллээ гээд алгуурлаж суух зав бидэнд байхгүй. Эдийн засгаа эрчимтэй сэргээж, сайн ажиллах хэрэгтэй. Ингэхийн тулд УИХ, Засгийн газар байдаг бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллана” гэдгээ ард түмний өмнө амлачихлаа. Энэ бол ажил хийж сурсан, ажлын төлөө зүтгэдэг хүнээс л гарах үг. Мөн энэ амжилтдаа ханах бус амжилтыг амжилтаар ахиулахын төлөө хичээж яваа эрх баригчдын хүсэл юм.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ сэдвийг бичигч нь жинхэнэ захиалгат бөгөөд увайгүй долигоногч болохыг хэн ч ойлгохоор байна даа. Хоёр Э чинь хоёулаа л худлаа ярьдаг. Тийм байтал нэгийг нь онцлоод хэрэггүй биз. Манай төр д үнэн юм юу ч алга
2017-04-10
Зочин:
М.Энхболдийг 2 гараа өргөөд дэмжиж байна.
2017-04-10
ҮГЭЭР БҮҮ ДҮГНЭ ҮЙЛ АЖИЛААР НЬ ДҮГНЭ:
САЙХАН ҮГ ХЭЛДЭГ Ч СААР АЖИЛ ХИЙДЭГ ХҮМҮҮС ДЭЭ
2017-04-10
Зочин:
Za daa , ene bol MAN ii neg demjigchiin l sanaa baina. Yamar ch unemshilgyi yum bichdeg hun be dee
2017-04-10
хөх тэнгэр:
Энэ хөндөж тавьсан асуудал чинь харин ч эсрэгээрээ байгаа гэдгийг наад захын хүмүүн мэдэхтэйгээ болсон гэдгийг ухаарагүй нэгэн, эсвэл мэдэн будилагч, эсвэл долгинон зулдуйдагч хүн л байна гэж дүгнэж байна аа. Өөр хэлэх зүйл алга байна гээч. Маргаж мэтгэлзэх ч хэрэгггүй бололтой дог.
2017-04-09
Зочин:
Gazriin luivarchin Enhbold hudlaa mynga saihan zuil yriad chinii muu uildel alban tushaalii.naimaa gazriin panznii asuudal daragdahgui martagdahgui neg udur hariutslaga uuruulhel bolno doo olon jiliin daraach gesen ylaa edleh baihaa M Enhboldoo!!!
2017-04-09
хаа хаа:
тэгж ойлгохгүй тэнэг малууд маш олон байгаа учраас амьдрал сөнөж байна шдээ
2017-04-09
Зочин:
enhboldiin surtalchilgaa bn daanch ner hyn muutai hyntei haritsuulj magtaj dee
2017-04-09
хэхэ:
энхбаяр энхболд хоёр бол хулгайч нар өөр хэн ч биш
2017-04-09
Зочин:
M.Enkhboldiig demjinee.Door muulj bichsen lalaruud lalartaad yahav de ha ha
2017-04-09
Зочин:
35 usgiid adagt shaham yavdag E useg Mongold hortoi yumaa. 21 ond Elbegdorj Renchino, 90 onoos hoish, Enkhbayar, Enkhsaihan, Elbegee, Enebish, Erdenebat, hujaa M. Enkbold, jijg hegjuun Z. Enkhbold ..... Ene ulsiig suutgej baigaa olon E-nuud baina daa.
2017-04-09
Lodoi:
Elbegdorj bol yhaalag tor gej toriig hytgadag,sylryyldag amerik bodlogo yavyylj bga hun shuu de goe um yarij horongo oryyltiig demjine,togtvortoi baidliin geree geed mgl-n bayalag yamarch tatvargui gadagshaa yrsaj nogoo bayalag ard tumend yamarch ashiggui mgl oroond orood l iim l bodlogo yavyylj bga horchin daisagnasan hun
2017-04-09
tm:
mash zuv iarsan bna.ene setguulch iamar ih dolignuur ium be
2017-04-09
Зочин:
m.enxbold UB xotiin ali ongotei oodtei gesen gazriij bugdiin zarj avilgachsan tom gazriin naimaachin avilgach novshdoo
2017-04-09
Иргэн:
Монголд амьдардаг нэгэн гадаадын иргэнээс монголын улстөрчдөөс хамгийн худалч хүнийг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх бол гэж асуухад би шууд танай ёрөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж байх юм даа. Яагаад гэж асуухад Энэ хүн зарлиг гаргаад 8 жил мод тарьж гэж шоудсан. Улаанбаатар ногоон байгууламж хэд байна. та нар хараарай. Хэлсэн зүйл нь үнс мэт тоосорч л байна.
2017-04-09
zochin:
Elbegdorj ta 8jil munch ih nvgel hiisen shvv ajilaa uguud l tani amidral ymar boloh bol mongolin Ard tvmen harjil bgaa shvv
2017-04-09
Зочин:
Хонгилын хоймроос бүдэгхэнч гэсэн гэрэл аслаа. Энэ бол 65-г аз эвээж эрдэс баялагт үнэ нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн ОУ-ын хөрөнгө санхүүгий байгууллагууд манайд нааштай хандаж буйгаар илэрхийлэгдэж байна.Түрүүчийн УИХ, ЗГ шиг төрийн бодлого хоёр өөр зүгт биш, нэгдсэн нэг зангидс ан бодлого байгааг олон нийт ч ОУ-ын байгууллагууд ч овжин олж харж байна. Одоо харин Энхболд, Эрдэнэбат хоёрт зээлсэн мөнгөө зөв зарцуулах хяналт л чхал боллоо. Жилиин эцэст сайхан мэдээтэй, ард олны амьдралд итгэлийн гал бадарсан баяр хөөрөөр шинэ оноо угтацгаая.
2017-04-09
Зочин:
Doligonoj hiisen Hun er alga uneniig l helsen baina shuu dee
2017-04-09
Зочин:
Neeree l yag unen ym bichsend baina daa ugiig ni sonsohod tenger gazar shig l yalgaatai baina lee
2017-04-09
Zochin:
Vher nvde enhboldiin beltgvvlcen cedeb bn MAN binders bvv Togoo Ih hyrliin Darga bolnoo odoo haryylna candal l bodod gar
2017-04-08
Зочин:
Vnen uymiig vneneer n bichsen bna hiij chadahgvi ataarhagchidaa
2017-04-08
Эсэргүү:
Одоо буух гэж бгаа ер ийг юу ч гэж муулсан болно,харин одоо гарч ирж магадгүй хүнд мөн ч их долигнож бна даа энэ сэтгүүлч,эд нар ер нь хамгийн их долоогч хагалан бутаргагч хүмүүс юм бна,хойшид эдний бичсэн зүйлийг сайн хадгалж архивлаж бгаад сүүлд бичсэн зүйлтэй нь харьцуулан үзэж бх ёстой юм бна
2017-04-08
Zochin:
Yun aravan jiliin huuhdees dor dolignuur teneg um bichdegiin hoorhii ene setguulch
2017-04-08
hmmmm:
mieeebyyyy eronhiilogchid sanaatai geluuuu huts muu gazriiiiiiin luibarchin hulgaich!!!!!!!!
2017-04-07
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-04-07
зочин:
Бяданч байх хэцүү биш болжээ. Монголчууд эрт дээр үед Манжийн хаанаас чулуу хэрэмний сүүл авч толгой дээрээ хадах гээд үхэлддэг байсан эдүүгээ 5000 төгрөгний үнэтэй одон болж тэмдэгээ зүүгээд гарахаар энгэр нь даагдахгүй нөхөд гадныхан үнэн гайхдаг зүйлийг нэг болжээ Удахгүй жуулчид нөгөө уруулдаа мод тэвхддэг харуудыг биш манайханы тэмдэгтэнгүүдийн зураг авахаар ирэх нь
2017-04-07
tm:
mash zuv iarsan bna.ene setguulch iamar ih dolignuur ium be
Зочин:
Хариуцлага гэдэг үгийг Элбэгдорж анх ерөнхийлөгч болохдоо хэлж байсан юм аа. МАН-ын тавьсан Чалкогийн өрийн ихэнхийг ардчилсан намын засаглалын үед барагдуулсан юм. МАН-ийнхан битгий хүний гавьяаг өөр дээрээ наах гээд бай. Энэ новшийн арга барил чинь ард түмний дургүйг улам их хүргэнэ дээ.
2017-04-07
хаа хаа:
тэгж ойлгохгүй тэнэг малууд маш олон байгаа учраас амьдрал сөнөж байна шдээ
Зочин:
АН-ыг Зи.Энхболд, Женко Баттулга хоёр хоролсон одоо сэхэх хэцүү болсон.
2017-04-07